АНУ-ын төвийн мужуудыг (Техас, Иллинойс, Индиана) мягмар гаргаас эхлэн 10 гаруй удаагийн хүчтэй хар салхи дайрч, гамшгийн хэмжээнд хүрлээ.
Шуурганы улмаас Индиана мужид хоёр өндөр настан амиа алдаж, 20 орчим хүн бэртжээ. Гамшгийн оргил үед 11,000 гаруй өрх тог цахилгаангүй болсноос одоогоор 4000 орчим нь гэрэлгүй хэвээр байна. Аврагчид зарим бүсийг "бүрэн сүйрсэн" гэж тодорхойлсон бөгөөд зөвхөн Лэйк Виллидж хотод гэхэд 32 айлын орон сууц газрын хөрснөөс арчигдаж, 100 гаруй барилга ноцтой эвдэрснээр олон зуун хүн орох оронгүй болжээ.
Түүнчлэн, Иллинойс мужид 15 см буюу хоёр бейсболын бөмбөгтэй тэнцэхүйц хэмжээтэй аварга мөндөр орсон нь тус мужийн түүхэн дэх хамгийн том мөндөрт тооцогдож байна.
Одоогоор 9 мужид хар салхины түгшүүр зарлаж, 50 сая иргэнд сэрэмжлүүлэг хүргэн, аврах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!