📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Австралид гамшгийн хэмжээнд хүрч халлаа: Түймрийн улмаас суурьшлын бүсүүдийг нүүлгэн шилжүүлж байна

Австралид +48.9 хэм хүрч халснаар түймэр дэгдэж, иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ
Австрали тивд сүүлийн жилүүдэд ажиглагдаагүй хэт халалт үргэлжилж, байгалийн гамшгийн хэмжээнд хүрээд байна. Викториа, Шинэ Өмнөд Уэльс, Квинслэнд мужуудад агаарын хэм эрс нэмэгдсэн нь иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж эхэлжээ. 1-р сарын 27нд Викториа мужийн баруун хойд хэсгийн Хоуптаун, Уолпапа хотуудад агаарын хэм +48.9 градус хүрч халсан байна. Хэт халалт, хуурайшилтын улмаас энэ сарын 28нд мужийн хэмжээнд нийт 6 томоохон түймэр дэгдсэнээс 3 нь хяналтаас гарсан тухай албаныхан мэдээллээ. Түймэр суурьшлын бүсүүд рүү эрчимтэй тархаж байгаа тул эрсдэлтэй бүс нутгийн иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Одоогийн цаг агаарын нөхцөл байдал нь 2009 оны "Хар Бямба гараг" (Black Saturday)-ийн гашуун түүхийг сануулж байна. Тухайн үед дэгдсэн аймшигт түймрийн улмаас 173 хүний амь нас эрсдэж байжээ. Австралийн эрүүл мэндийн байгууллагуудаас өндөр настан, бага насны хүүхдүүд болон архаг хууч өвчтэй хүмүүст гэрээсээ гарахгүй байх, шингэн зүйл сайн уухыг зөвлөжээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ийм төрлийн эрс тэс үзэгдлүүд цаашид ч давтагдах магадлалтайг эрдэмтэд сануулсаар байна.
 

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ