📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Хар тугалга нь хүүхдийн тархи, мэдрэлийн тогтолцооны хөгжилд ноцтой хохирол учруулж, суралцах чадвар, оюуны хөгжилд сөргөөр нөлөөлдөг хорт металл юм. Их хэмжээгээр биед нэвтэрвэл хэвлийгээр өвдөх, бөөлжих, цус багадалт, бөөрний гэмтэл үүсгэж, хүнд тохиолдолд амь насанд аюул учруулдаг.
Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужийн Тяньшуй хотын Хэши Пэйсин цэцэрлэгийн тогооч нар хүүхдүүдэд зориулсан нарийн боовыг илүү тод өнгөтэй харагдуулахын тулд хүнсэнд хэрэглэхийг хориглосон үйлдвэрийн будаг ашиглаж байжээ.
 
2024 оны тавдугаар сараас эхлэн хэрэглэсэн уг будгийг интернэтээр худалдан авсан бөгөөд нэг төрлийн пигмент дэх хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс 400 мянга дахин их байсныг шалгалтаар тогтоосон байна. Зорилго нь хоолыг үзэмжтэй болгож, цэцэрлэгт элсэх хүүхдийн тоог нэмэгдүүлэх байжээ.
Хүүхдүүдэд шинжилгээ хийхэд нийт 251 хүүхдийн 247-ынх нь цусан дахь хар тугалгын хэмжээ хэвийн бус гарчээ. Зарим хүүхэд дотор муухайрах, гэдэс өвдөх, шүдний өнгө өөрчлөгдөх шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хэвтсэн байна. Мөн эмнэлгийн шинжилгээний дор хаяж хоёр хариуг зориудаар өөрчилж, хордлогын хэмжээг бууруулан харуулсан нь тогтоогджээ.
 
Энэ сарын 16-нд шүүх цэцэрлэгийн эрхлэгч Ли Хуйфанд бүх насаар нь хорих ял оноож, хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн бол гүйцэтгэх захиралд 15 жилийн хорих ял оноосон байна. Гал тогооны дөрвөн ажилтан зургаагаас найман жилийн ял авчээ.
Тиймээс хүнсэнд хүнсний будагч бодис хэрэглэхдээ онцгой анхаарахыг сэрэмжлүүлж байна.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 сар

Цаг үеийн анализ #1

АН-ын бүлэг завсарлага авснаар төсөв хэлэлцэх УИХ-ын чуулган түр саатаад байна

Цаг үеийн анализ #1
2 сар

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв

Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
2 сар

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
2 сар

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
2 сар

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ