Монголын 8 жилийн нүүрсний экспорттой тэнцэх нөөцтэй Бортээгийн орд ашиглалтад орно. Энэ долоо хоногт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа. Тэгвэл өнөөдөр эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах хүсэлтийг зарлаад байна. Бортээг нь Таван толгойн 6 бүлэг ордын нэг хэсэг бөгөөд 2020 оны ТЭЗҮ-ээр тус орд нь 424 сая тн нүүрсний нөөцтэйгөөс 95%-ийг сул коксжих, 5%-ийг эрчим хүчний нүүрс эзэлж буйг баталжээ. Түүнчлэн энэ оны эхний улиралд багтан дахин ТЭЗҮ боловсруулах төлөвлөгөөтэй байна. Мөн энэхүү орд нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд багтдаг ба компанийн эзэмшилд Тавантолгойн нүүрсний бусад бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат зэрэг хэсгүүд ордог аж. Өнгөрсөн онд УИХ-ын экс дарга Д.Амарбаясгалангийн холбоотой гэх Админерал компанийн багтсан МТАС түншлэл 2021 онд Тавантолгойн бүлэг ордын Бортээгт хөрс хуулах, нүүрс олборлох, өрөмдөх, тэслэх, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэхээр тендерт шалгарч гэрээ байгуулж байв. Гэсэн ч 2025 онд тус гэрээг цуцалсан түүхтэй.
Монголын 8 жилийн экспорттой тэнцэх "Бортээг"-ийн ордыг эргэлтэд оруулна
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
1 долоо хоног
Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
Энэ сарын 16-нд шүүх цэцэрлэгийн эрхлэгч Ли Хуйфанд бүх насаар нь хорих ял оноож, хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн бо...
1 сар
Цаг үеийн анализ #1
АН-ын бүлэг завсарлага авснаар төсөв хэлэлцэх УИХ-ын чуулган түр саатаад байна
2 сар
Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.
2 сар
Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...
2 сар
Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!