Монгол Улс 2025 оны Global Peace Index (GPI) буюу Дэлхийн энх тайвны индексийн тайланд Ази тивийн хамгийн тайван, аюулгүй орнуудын эхний тавд багтлаа. Мөн дэлхийд 37-р байранд багтжээ.
Уг индексийг Австралид төвтэй Institute for Economics and Peace (IEP) байгууллага жил бүр гаргадаг бөгөөд дэлхийн 160 гаруй орныг нийгмийн аюулгүй байдал, дотоод болон гадаад мөргөлдөөний түвшин, цэрэгжилтийн үзүүлэлт зэрэг 20 гаруй шалгуураар үнэлдэг байна.
Жагсаалтыг Сингапур тэргүүлж, удаах байруудад Япон, Малайз, Бутан бичигдсэн бол Монгол Улс тэдний араас жагссан байна. Тайланд дурдсанаар Монгол Улс нь бүс нутгийн хэмжээнд харьцангуй тогтвортой улс төрийн орчин, гадаад зөрчилдөөн багатай байдал, нийгмийн аюулгүй байдлын үзүүлэлтээрээ давуу үнэлгээ авчээ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!