Ice Alaska буюу Дэлхийн мөсөн урлалын аварга шалгаруулах тэмцээний хамгийн нэр хүндтэй төрөл болох “Multi-Block”-д Монголын баг мөнгөн медаль хүртэж, дэлхийн хэмжээний ур чадвараа гайхууллаа. Ц.Батмөнх, Б.Говьсайхан нараар ахлуулсан уран бүтээлчид олон блокоор аварга бүтээл урлан, шүүгчдээс өндөр үнэлгээ авч ийнхүү шагналын тавцанд зогссон байна.
Тус төрөл 2026 оны хоёрдугаар сарын 16-21-ний өдрүүдэд АНУ-ын Аляска мужид зохион байгуулагджээ. “Multi-Block” ангилалд оролцогчид байгалийн тунгалаг мөс ашиглан асар том хэмжээтэй, нарийн хийцтэй бүтээл урладгаараа онцлог юм. Шүүгчид уран сэтгэмж, техникийн гүйцэтгэл, мөсний шинж чанарыг гэрэлтүүлэгтэй уялдуулсан шийдэл зэрэг олон шалгуураар дүгнэсэн байна.
Энэхүү амжилт нь монгол уран бүтээлчдийн авьяас, хөдөлмөр олон улсын тавцанд өндрөөр үнэлэгдэж буйг баталсан үйл явдал боллоо.
Монголчууд ICE ALASKA-гийн мөсөн блок төрөлд мөнгөн медаль хүртлээ
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
1 долоо хоног
Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
Энэ сарын 16-нд шүүх цэцэрлэгийн эрхлэгч Ли Хуйфанд бүх насаар нь хорих ял оноож, хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн бо...
1 сар
Цаг үеийн анализ #1
АН-ын бүлэг завсарлага авснаар төсөв хэлэлцэх УИХ-ын чуулган түр саатаад байна
2 сар
Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.
2 сар
Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...
2 сар
Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!