📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

АНУ-ын түүхэн дэх “галзуу” газар нутгийн наймаанууд

АНУ түүхэндээ олон сонирхолтой газар нутгийн наймаа хийж байсан. Заримыг нь үнэхээр хямдхан авсан ч, ирээдүйд гарах үр ашиг нь асар том байжээ.
1800-аад оны эхэн үед Зүүн ба Баруун Флорида нь Испанийн колони байсан ч бараг эзэнгүй байлаа. Улмаар 1819 онд Испани улс Флоридагын газар нутгаа АНУ-д 5 сая долларын өрөндөө шилжүүлжсэн түүхтэй.
Мөн АНУ 1867 онд Аляскаг Оросын эзэнт гүрнээс 7.2 сая доллараар худалдан авч байжээ. Тухайн үед олон хүн шоолж, “Сьюардын солиорол” гэж нэрлэж байв, учир нь газар нутгийг хүйтэн, ашиггүй гэж үзэж байсан юм. Гэвч 30 жилийн дараа Клондайкийн алтны эрэлд олдсон баялаг, нефть, хий, стратегийн байрлал нь Аляскаг үнэтэй хөрөнгө болгосон байна. Дэлхийн II дайн болон Хүйтэн дайны үеэр энэ газар стратегийн чухал ач холбогдолтой байжээ.
Дэлхийн I дайн ид өрнөж байх үед АНУ Даниас 25 сая доллар ба алтан зоос төлж Виржинийн арлуудыг худалдан авсан. Гол нь АНУ-ын албаныхан Панамын сувгийг чөлөөтэй ашиглах зорилготой байв. Луизианагийн худалдан авалт -1803 1803 онд АНУ Францаас 15 сая доллараар асар их газар нутгийг худалдан авч, улсаа бараг хоёр дахин томруулсан байдаг. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том, ашигтай газар нутгийн наймааны нэг байсан юм.
Тэгвэл өнөөдөр буюу 2026 онд АНУ стратегийн хувьд хамгийн чухал цэг болох Грийнланд-г хэрхэн өөрийн болгох бол гэсэн асуулт дэлхий нийтийн анхаарлын төвд дахин орж ирлээ.
Мэдлэг мэдээллийн зорилгоор бэлтгэв.
Таг: Олон улс

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ