Герман улсын Берлин хотноо зохион байгуулагдсан олон улсын бүжгийн 33 дахь удаагийн нэр хүндтэй тэмцээнд бүжигчин Э.Амаржаргал амжилттай оролцож, Хүрэл медаль хүртлээ.
Бүжгийн урлагийн "Бага олимп" хэмээгддэг ЮНЕСКО-гийн Олон улсын бүжгийн зөвлөлийн (CID) гишүүнчлэлтэй, олон улсын зэрэглэлийн нэр хүндтэй тэмцээнд дэлхийн 40 орны шилдэг бүжигчид ур чадвараа уралдуулснаас Монгол бүжигчин ийнхүү медалийн тавцанд гарч, эх орныхоо төрийн далбааг дэлхийн тайзнаа дахин мандууллаа. Тэрбээр дөрвөн жилийн өмнө тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан амжилтаа ийнхүү бататгаж байна.
Э.Амаржаргал нь хүрэл медалиас гадна тэмцээний хамгийн нэр хүндтэй төрөл болох:
"Шилдэг бүжиг дэглээч"
"Шилдэг хөгжмийн зохиолч"
номинациудад давхар шагналын эзэн болж, тэмцээний хаалтын нэгдсэн Гала тоглолтод урилгаар оролцож дэлхийн шилдгүүдтэй хамт бүжиглэжээ.
Энэхүү амжилт нь Монголын бүжигчин бүжгийн найруулга, хөгжмийн зохиомжийн түвшинд дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буйг харуулсан бахархам үйл явдал боллоо.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!