Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Ханжоу хотод нэгэн өвөрмөц хөшөө байдаг. Энэ бол 12-р зууны үеийн Сүн улсын сайд Чинь Хүй болон түүний эхнэрийн хөшөө юм.
Чинь Хүй нь дайсантайгаа нууцаар үгсэн хуйвалдаж, тухайн үеийн үндэсний баатар, эх оронч жанжин Юэ Фэйг "үндэслэлгүй" хилс хэргээр гүтгэн шоронд хорьж, цаазаар авах ял оноожээ. Энэ нь Хятадын түүхэн дэх хамгийн том урвалт болон үлдсэн юм.
Хожим нь ард түмэн баатар жанжиндаа зориулан сүрлэг бунхан босгосон байдаг. Харин яг тэр бунхны өмнө гол буруутан болох Чинь Хүйг эхнэртэй нь хамт гав гинжтэйгээр, мөнхөд өвдөг сөхрөн наманчилж байгаагаар төмрөөр цутган хийсэн байна.
Өнөөг хүртэл хүмүүс энэ хөшөөн дээр очихдоо гутлынхаа улаар цохиж, нулимж уураа гаргадаг уламжлалтай бөгөөд сүүлийн үед эрх баригчид эрүүл ахуйн үүднээс "Хөшөө рүү нулимж болохгүй" гэсэн анхааруулах самбар хүртэл байрлуулжээ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!