Их Британи улсад нас барсан донороос умай шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн эхээс анхны хүүхэд мэндэллээ. Грейс Белл хэмээх эмэгтэй нөхөн үржихүйн эрхтэнгүй төрөх ховор эмгэгтэй (MRKH) хэдий ч, 2024 онд шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж, улмаар өнгөрсөн 12 дугаар сард бяцхан Гюго хүүгээ өлгийдөн авчээ.
Энэхүү үйл явдал нь үргүйдэлтэй тэмцэж буй мянга мянган гэр бүлд итгэл найдвар бэлэглэсэн анагаах ухааны салбар том шинэчлэл болж байна. Шинэхэн ээж Грейс энэ бүхнийг "жинхэнэ гайхамшиг" хэмээн, эрхтнээ хандивласан донор болон түүний гэр бүлд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!