Баян-Өлгий аймгийн найман сумын нутаг дахь аргаль, янгир, халиун буга зэрэг "Улаан ном"-д орсон нэн ховор амьтдыг өвөлжилтийн хүндрэлээс хамгаалж, 100 гаруй сая төгрөгийн өвс, тэжээл тавих биотехникийн арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.
Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын мэдээлснээр, 2026 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар тус аймгийн Байгаль орчны газар, сумдын ЗДТГ болон "Орман-Ан", "Мармара интернэйшнл" ХХК-иуд хамтран энэхүү ажлыг зохион байгуулжээ. Өнгөрсөн зун гандуу байснаас өвс тарчиг ургасан тул Сагсай, Дэлүүн, Булган зэрэг сумдын агнуурын бүсэд зэрлэг амьтдын эрдэс тэжээлийн хэрэгцээг дэмжих зорилгоор өвс, давс байршуулсан байна. Санхүүжилтийг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого болон менежмент хариуцагч компаниудын дэмжлэгээр шийджээ.
Төр, хувийн хэвшлийн энэхүү идэвхтэй түншлэл нь зэрлэг амьтдын тоо толгойг тогтвортой хадгалах, идэш тэжээлийн хомсдолоос урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Байгаль эхээ хайрлах сэтгэлээр нэгдсэн энэхүү ажил нь экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалж буй бодит үр дүнтэй, эерэг алхам боллоо.
Ховордсон амьтдыг хамгаалах "Биотехникийн арга хэмжээ" амжилттай үргэлжилж байна
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
16 цаг
Эх үрсийн баярын мэнд хүргэе
Хүүхэд бүрийн сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа
17 цаг
Ц.Аззаяа гэж хэний хэн бэ
Түүний бүтэн нэрийг Цогт-Очирын Аззаяа гэдэг. Аззаяагийн ээж нь дуучин Д.Ширмэнтуяа бөгөөд тэрээр 21 насандаа охиноо төр...
1 долоо хоног
NBA тойм
SAS 2:2 OKC гал гарсан цуврал тэнцлээ.
1 долоо хоног
Өдөрт 30 минут хурдан алхах нь зүрхний өвчин, тархины цус харвах эрсдэлийг 35 хувь бууруулдаг
Мөн хоол идсэний дараа 10-15 минут алхахад цусан дахь глюкозын хэмжээ эрс буурч, чихрийн шижин хэв шинж хоёроос сэргийлн...
1 долоо хоног
Гүний тэнгисийн “мангас” загасны хачирхалтай үржлийн нуу
Anglerfish буюу гэрэлт өгөөштэй гүний тэнгисийн загасны үржлийн зан үйл урьд өмнө таамаглаж байснаас хавьгүй этгээд боло...
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!