УИХ-ын зарим гишүүд сүүлийн үед халдашгүй дархан байдлаараа түрий барин авлига авч, ёс зүйн зөрчил гаргах, бусдын нэр хүндэд халдаж, гүтгэдэг үйлдэл гаргах болсон. Гэвч ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг бүрэн эрхээс нь татгалзуулж, эрүүлэн татах хууль манайд улсад байгаагүй. Үүнд иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандсаар байгаа.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх ёсзүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачлан, өнөөдөр 2026.02.27-нд УИХ-д өргөн барилаа.
Уг төсөлд:
• Ёс зүйн зөрчил гаргасан
• Тангаргаасаа няцсан
• Чуулганы хуралдаа сууж, төлөөлөх үүргээ хэрэгжүүлээгүй
• Гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон зэрэг тохиолдолд эргүүлэн татна гэж тусгажээ.
УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэж юу вэ?
УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн тухай үндсэн хуульд тусган, хуулиар хамгаалсан байдаг.
Тухайлбал, УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байх үед нь газар дээр нь баривчлаагүй бол дур мэдэн баривчлах, саатуулах, яллагдагчаар татах боломжгүй.
Гишүүн УИХ-д хэлсэн үг, өгсөн саналынхаа төлөө хариуцлага хүлээхгүй.
Чуулган, байнгын хорооны хуралдаанд хэлсэн үг, гаргасан саналын төлөө эрүү, иргэний хариуцлага хүлээхгүй зэрэг нэлээд олон заалтыг тусгасан байдаг юм.
Ерөнхийлөгчийн санаачилсан дээрх хууль батлагдвал УИХ-ын гишүүд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдохоос болгоомжилж, хэлж буй үг, хийж буй үйлдлээ хянан, ёс зүйг эрхэмлэн ажиллахыг анхаарч эхлэх болов уу гэсэн хүлээлт, эрх баригчид болон олон нийтийн дунд байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эрүүлэн татах тухай хууль өргөн барилаа
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
1 сар
Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.
1 сар
Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...
1 сар
Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...
1 сар
Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...
1 сар
АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!