Монголын шатрын холбооноос өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 16-наас 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. "Корпорэйт конвеншн центр"-т болох уг тэмцээн нь хөвгүүдийн 57, охидын 51 дэх удаагийнх гэдгээрээ онцлог юм.
Тэмцээнд аймаг, орон нутгийн АШТ-ий эхний гурван байр болон нийслэлийн шилдэг 20 тамирчин оюун ухаанаа уралдуулах эрхтэй. Энэ удаагийн тэмцээн нь 2026 оны Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг тодруулах хариуцлагатай сорилго болох юм.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!