АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн дээд лиг болох NCAA Division I-т тоглож буй Шаравжамцын Энхийн-Одод баг нь хүндэтгэл үзүүллээ. 2026 оны 3 дугаар сарын 3-нд түүний тоглодог South Carolina Gamecocks баг энэ жил сургуулиа төгсөж буй ахмад тоглогчдодоо зориулсан “Senior Night” ёслол зохион байгуулсан байна.
Багийн албан ёсны мэдээлснээр уг арга хэмжээгээр төгсөх ангийн тоглогчдод дурсгалын өмсгөл гардуулжээ. Тоглолтыг Монгол Улсын Гавьяат тамирчин Цэдэнбалын Шаравжамц гэргийтэйгээ хүрэлцэн ирж, хүүгээ дэмжин үзсэн байна.
Ийнхүү Монгол тоглогч NCAA-ийн тайзнаа хүндэтгэл хүртсэн нь түүний хөдөлмөр, амжилтыг үнэлсэн үйл явдал болж, Монголын сагсан бөмбөгийн хөгжилд урам өгсөн эерэг мэдээ боллоо.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!