📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Витамин С стресстийг бууруулна

Эрс тэс уур амьсгалтай, хүйтэн өвөл дуусаж, хаврын сар гарах үед буюу гэнэт улирал солигдоход хүний бие шим тэжээлээр дутагдаж, эсийн түвшинд "исэлдэлтийн стресс"-т өртдөг байна. Хаврын хувирамтгай цаг агаарт дархлаа огцом суларч, өвчлөлд амархан өртөмтгий болдгийг эрүүл мэндийн байгууллагууд хүртэл анхааруулж байна.
Тухайлбал, Харвардын Их Сургууль, Линус Полингийн хүрээлэнгийн 2026 оны судалгаагаар Витамин С нь исэлдэлтийн стрессийг 40% хүртэл бууруулж, дархлааг өсгөдгийг баталжээ. Мөн Орегон мужийн их сургуулийн судалгаа Витамин С нь арьсны коллагены задралыг зогсоож, өвөлдөө гандсан арьсыг дотроос нь нөхөн төлжүүлдэг болохыг онцолсон байна.
Иймд хаврын улиралд Витамин С-г тогтмол хэрэглэснээр дархлаа сайжирч, ханиад томуунаас сэргийлэхийн зэрэгцээ ядаргаа тайлагдаж, өглөөг эрч хүчтэй угтах боломжтой аж. Мөн арьс толийж, эрүүл гэрэлтэж, хүний биеийн вирусийг эсэргүүцэх чадвар нэмэгдэж, гоо сайхан, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Улирал солигдох үед витамин с ууж, эрүүл мэнд гоо сайхнаа тэтгээрэй.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ