📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Трамп Обамагийн гэр бүлийг доромжилсон эвлүүлэг зураг нийтэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump өөрийн Truth Social хуудсандаа экс Ерөнхийлөгч Barack Obama болон Michelle Obama нарыг Air Force One онгоцонд суух гэж буй мэтээр дүрсэлсэн, граффитигаар сараачсан онгоцтой эвлүүлэг зураг нийтэлжээ.

Зурагт Обамагийн сонгуулийн уриа болох "Yes We Can", "BLM" (Black Lives Matter) болон араб хэлээр "Алхамдулиллах" гэх бичгийг онгоцон дээр зурсан байдлаар харуулсан байна. АНУ-д граффитийг хар арьст иргэдийн эсрэг ялгаварлан гадуурхах өнгө аястай бэлгэдэл болгон ашигладаг талаар шүүмжлэл гарчээ.

Энэ нь Трамп өнгөрсөн хоёрдугаар сард Обамагийн гэр бүлийг сармагчинтай зүйрлэсэн зураг нийтэлж, хүчтэй эсэргүүцлийн дараа устгуулсан үйл явдлын дараах шинэ маргаан болов.

Цагаан ордон уг нийтлэлтэй холбоотой тайлбар өгөөгүй бөгөөд Обамагийн төлөөлөгчид ч мөн хариу мэдэгдэл хийгээгүй байна.

Трамп өмнө нь мөн Чикаго дахь Barack Obama Presidential Center-ийн зургийг эвлүүлэн нийтэлж, Обамаг удаа дараа хувийн шинжтэйгээр шүүмжилж ирсэн юм.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 сар

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв

Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
1 сар

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
1 сар

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
1 сар

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
1 сар

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв