📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Хиймэл оюун ухааны эрэлт Японы томоохон компаниудын ашгийг зургаа дахь жилдээ дээд түвшинд хүргэнэ

Хиймэл оюун ухаан (AI)-ы эрэлт эрчимтэй өсөж буйтай холбоотойгоор Японы томоохон компаниуд 2026 оны санхүүгийн жилд цэвэр ашгийн шинэ дээд амжилтаа зургаа дахь жилдээ дараалан тогтоох төлөвтэй байгааг тус улсын үнэт цаасны шинжээчид мэдээлжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар AI дата төвүүдийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь хагас дамжуулагч, чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон электроникийн эд анги үйлдвэрлэгчдийн өсөлтийг үргэлжлүүлэн дэмжих аж.

SMBC Nikko Securities-ийн тооцоолсноор Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 250 томоохон компанийн цэвэр ашиг энэ санхүүгийн жилд 19.3 хувиар өсөх бол Nomura Securities 5.9 хувийн, Daiwa Securities 5.1 хувийн өсөлттэй байна гэж таамаглажээ.

Дэлхийн хагас дамжуулагчийн зах зээл 2026 онд бараг 90 хувиар тэлэх төлөвтэй байгаа нь Kioxia Holdings, Advantest, Tokyo Electron зэрэг компаниудад эерэг нөлөө үзүүлэхээр байна.

Мөн АНУ-ын автомашины импортын тарифын нөлөө өмнөх жилтэй харьцуулахад буурч, иений ханшийн сулрал болон шинэ загваруудын борлуулалт нэмэгдэхийн хэрээр Японы автомашины салбарын ашиг энэ онд 36.5 хувиар өсөх төлөвтэй байна.

Шинжээчдийн үзэж буйгаар Ойрхи Дорнод дахь геополитикийн эрсдэл, газрын тосны үнийн савлагаа тодорхойгүй хэвээр байгаа ч AI-ийн өсөлт Японы компаниудын орлогыг голлон дэмжсээр байх төлөвтэй байна.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 долоо хоног

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Энэ сарын 16-нд шүүх цэцэрлэгийн эрхлэгч Ли Хуйфанд бүх насаар нь хорих ял оноож, хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн бо...

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
1 сар

Цаг үеийн анализ #1

АН-ын бүлэг завсарлага авснаар төсөв хэлэлцэх УИХ-ын чуулган түр саатаад байна

Цаг үеийн анализ #1
2 сар

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв

Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
2 сар

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
2 сар

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ