Ираны шинэ удирдагчид өгсөн Трампын хатуу сануулга: "АНУ-аас зөвшөөрөл авахгүй бол засаглал чинь удаан тогтохгүй"
Иран улс амиа алдсан удирдагч Али Хаменеигийн хүү Можтаба Хаменеиг дараагийн дээд удирдагчаараа албан ёсоор томиллоо. Ираны албаны хүмүүс үүнтэй холбогдуулан дайн "шинэ үе шат"-даа орж байгааг анхааруулсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү томилгоог "хүлээн зөвшөөрөхгүй" сонголт хэмээн буруушаажээ.
Персийн буланд дахин агаарын цохилтууд хийж Бахрейн улсад олон арван хүн шархдаж, Саудын Арабт АНУ-ын 7 дахь цэрэг амь үрэгдлээ. Израил улс Тегераны эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсний хариуд Иран шинээр пуужингууд хөөргөөд байна.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хатуу байр суурь илэрхийлэв. Тэрээр Ираны шинэ удирдагч АНУ-аас зөвшөөрөл авах ёстойг сануулж, эс бөгөөс түүний засаглал удаан тогтохгүй гэдгийг мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!