📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Оюутолгойн 30 хувь орлого биш, өр үйлдвэрлэх механизм болж хувирлаа гэв

Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто" компанийн Зэсийн группийн удирдлагуудтай уулзаж "Оюу толгой" төслийн өгөөжийн дийлэнх Монголын ард түмэнд ногдох ёстойг санууллаа.
Тэрбээр хэлэхдээ “2009 онд энэ асуудлыг хэлэлцэж байх үед би нэг зүйлийг асууж байсан. 20-30 жилийн хугацаанд тодорхой хувь эзэмшдэг хэрнээ тухайн үйл ажиллагаанд бодит хяналт тавих боломжгүй, саналын эрхийн нөлөө сул, ТУЗ-д бодитой шийдвэр гаргах боломжгүй 34 хувь Монголын талд үнэхээр ашигтай юу гэсэн асуултыг тавьж байсан. Өнөөдөр ч энэ асуулт дахин гарч ирж байна” гэв.
Мөн энэ үеэрээ Ерөнхий сайд тэдэнд дараах зүйлсийг хэлж санууллаа .
• “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг шүү дээ. Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй.
• Менежментийн төлбөр 30% гэж ярьж байсан 40% болчихсон байна.
• Зээлийн хүү дэлхийн банк санхүүгийн байгууллагын үнэлснээс бараг 2 дахин өндөр хүүтэй байна.
• Эрдэнэттэй харьцуулж үзвэл Оюутолгой Эрдэнэтээс дөрөв дахин бага роялти төлж байна.
• 34 хувийн эзэмшил нь Монголын талд ашиг авчрахын оронд өндөр хүүтэй зээлийн өр үйлдвэрлэдэг механизм болж хувирсан.
• Ногдол ашиг ч өгөхгүй, үйл ажиллагаанд бодит хяналт тавих боломжгүй, бүр мэдээлэл ч бүрэн авч чаддаггүй нөхцөлд байгаа гэж Монголын тал үзэж байна.
• 34 хувь Монголд ямар ашиг авчирч байна вэ гэдгийг иргэд, парламент ч тавьж байна.
• Анхны ТЭЗҮ-д байсан зэс, алтны нөөцийн тооцоо одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ
• Далд уурхайн ТЭЗҮ өөрчлөгдөж, санхүүгийн зардал өссөн нь хөрөнгө оруулалтын гэрээгээр үүрэг хүлээсэн талын хариуцлага бөгөөд энэ бүх эрсдэлийг Монгол Улс дангаараа үүрэх ёсгүйг санууллаа. Мөн анхны ТЭЗҮ-д байсан зэс, алтны нөөцийн тооцоо одоо хэрхэн өөрчлөгдсөнийг тодруулах шаардлагатайг онцолсон юм.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 долоо хоног

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Энэ сарын 16-нд шүүх цэцэрлэгийн эрхлэгч Ли Хуйфанд бүх насаар нь хорих ял оноож, хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн бо...

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
1 сар

Цаг үеийн анализ #1

АН-ын бүлэг завсарлага авснаар төсөв хэлэлцэх УИХ-ын чуулган түр саатаад байна

Цаг үеийн анализ #1
2 сар

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв

Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
2 сар

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
2 сар

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ