Монгол Улс 2026 оны эхний 2 сард нийт 124 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4.6 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 3.0 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Экспорт 2026 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс 1.0 тэрбум ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр ба баяжмал 850.6 сая ам.доллар, нүүрс 150.8 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 59.2 сая ам.доллар, хар тугалганы хүдэр, баяжмал 14.8 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!