📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Хүүхэд залуусын ном унших соёл нэмэгджээ

Ном унших соёл олон нийтийн дунд идэвхжиж байна. Ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэн болон залуус номын сангаар үйлчлүүлэх нь нэмэгдэж, уншлагын танхим, олон нийтийн уншлагын орчинд ирэх хүмүүсийн тоо жилээс жилд өсөх болжээ. Үүний нэг жишээ нь Ховд аймаг дахь нийтийн номын сангийн үйл ажиллагаа юм.
2026 оны гуравдугаар сарын байдлаар Ховд аймгийн Жаргалант суманд байрлах нийтийн номын сан жилд дунджаар 64 мянга гаруй хүнд үйлчилж байна. Тус номын сан 1938 онд “Уншлагын газар” нэртэйгээр нэг ажилтан, 500 орчим номтой байгуулагдсан бол өдгөө 16 ажилтантай, 76 мянга гаруй номын сантай болж өргөжжээ. Нэг ээлждээ 250 уншигчийг зэрэг хүлээн авах боломжтой бөгөөд нийт үйлчлүүлэгчдийн 80 гаруй хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байдаг байна.
Мөн тус номын сан алслагдсан сум, баг, зуслангийн бүсэд нүүдлийн болон явуулын номын сан ажиллуулж, иргэдийг ном, мэдээлэлд ойртуулах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Үүнээс гадна зуны улиралд гэр номын сан, ил талбайн номын сан ажиллуулдаг нь орон нутагт хэрэгжүүлж буй шинэлэг санаачилгын нэг юм.
Ийнхүү номын сангийн үйлчилгээ өргөжиж, уншигчдын тоо тогтмол өсөж байгаа нь орон нутагт ном унших соёл дахин идэвхжиж байгаагийн бодит илрэл болж байна.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ