Хойд Америк болон Ойрх Дорнод нийлээд дэлхийн нийт газрын тосны 60 хувийг олон улсын зах зээлд нийлүүлдэг. Иран, Израйлын дайны нөлөөгөөр Ойрх Дорнодоос гардаг газрын тосны нийлүүлэлт зогсоод байгаа билээ.
Олон улсын зах зээлд гараад буй энэхүү асуудлаас үүдэн Монголд шатахууны үнэ өсөх болов уу гэсэн болгоомжлол иргэдийн дунд байгаа юм. Тэгвэл манай улс нийт шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ-аас импортолдог.
Өнгөрсөн удаад гарсан шатахууны хомсдолоос үүдэн ОХУ-тай оны өмнө тусгай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд зааснаар ямарч нөхцөлд тогтсон үнэ ханшаараа, гэрээнд заасан хэмжээгээр манай улсад шатахууныг тасалдалгүй олгох ёстой юм.
Харин олон улсын зах зээлд шатахууны үнэ 3 сар дараалан өссөн эсвэл дараалан буурсан тохиолдолд ханшид өөрчлөлт оруулах гэрээг дахин хийж болно гэж заажээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдөр нийтэлсэн Цэгцрэх хөдөлгөөн подкастаараа ярихдаа “Ормузын хоолойгоор дамждаг шатахууны 84 хувийг азийн улс орнууд хэрэглэдэг.
Энэ асуудал Монголд шууд нөлөөлөхгүй боловч Азийн эдийн засаг Монголын эдийн засагт шууд хамааралтай. Ер нь дэлхийн нийт эдийн засаг нэгнээсээ хамаарч байдаг. Тиймээс болзошгүй нөхцөлд Монгол бэлэн байж, эдийн засгийн төлөвлөлтийг хийх ёстой. Тиймээс шатахууны үнэ, нийлүүлэлтэд ЗГ-аас анхаарч ажиллаж байна. ОХУ-ын талаас манайд шатахууныг хомсдол үүсгэхгүй, үнэ өсгөхгүй нийлүүлнэ гэсэн” гэж ярьжээ.
Титр:
Дайны нөлөөгөөр Ойрх Дорнодоос гардаг газрын тосны нийлүүлэлт зогссон
Монголд шатахууны үнэ өсөх болов уу гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна
Шатахууны хомсдолоос үүдэн ОХУ-тай оны өмнө тусгай гэрээ байгуулсан
Шатахууны үнэ, хомсдол зэрэг нь манай улсад төдийлөн нөлөөлөхгүй
Азийн эдийн засаг Монголын эдийн засагт шууд хамааралтай
Тиймээс шатахууны үнэ, нийлүүлэлтэд Засгийн газраас анхаарч ажиллаж байна
ОХУ-ын талаас манайд шатахууныг хомсдол үүсгэхгүй, үнэ өсгөхгүй нийлүүлнэ гэсэн
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!