📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Хойд Солонгос тактикийн цөмийн цэнэг тээгч пуужин харвагч туршлаа

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 3-р сарын 14-ний өдөр 600 мм-ийн хэт нарийвчлалтай 12 пуужин харвагчийн сургуулилалтыг охины хамт биечлэн удирдлаа.
Энэхүү зэвсэг нь 400 км-ийн зайд байгаа дайсны дэд бүтцийг устгах чадалтай бөгөөд тактикийн цөмийн цэнэг тээвэрлэх боломжтойг Пхеньян баталсан юм.
Туршилтын үеэр арав орчим пуужин зүүн тэнгис рүү харвасныг Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгосын аливаа баллистик ажиллагааг хориглосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн "өдөөн хатгалга" гэж тодорхойлсон байна.
Хойд Солонгосын төрийн мэдээллийн Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Ким Жон Ун уг систем нь Өмнөд Солонгосыг бүхэлд нь онилж, хөнөөлт хүчээ харуулах зорилготойг онцолжээ. Энэхүү алхам нь АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтад өгч буй хариу үйлдэл гэдгийг албаныхан хэлжээ.
Таг: Олон улс

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 долоо хоног

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Энэ сарын 16-нд шүүх цэцэрлэгийн эрхлэгч Ли Хуйфанд бүх насаар нь хорих ял оноож, хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн бо...

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
1 сар

Цаг үеийн анализ #1

АН-ын бүлэг завсарлага авснаар төсөв хэлэлцэх УИХ-ын чуулган түр саатаад байна

Цаг үеийн анализ #1
2 сар

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв

Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
2 сар

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
2 сар

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ