📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Д.Трамп Японыг дарамталж байгаад хөрөнгө оруулалт татсан уу

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүсэлтээр Японы Ерөнхий сайд Санае Такайчи 3-р сарын 19-н Америкийн Цагаан ордонд очлоо. Трамп Такайчийг найрсгаар хүлээн авч, тэврэлдэн уулзалдсан юм аа.
Уулзалтын эхэнд Такаичи “Дайныг зогсоох хэрэгтэй. Дэлхийд энх тайваныг тогтоох хүн бол та” хэмээн Трампыг магтсан бол Трамп хариуд нь Японоос Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэлээ.
Сэтгүүлчид Трампаас “Яагаад Иранд хийх ажиллагааны талаар холбоотнууддаа урьдчилан мэдэгдээгүй вэ?” гэж асуухад тэрээр Д.Трамп: “Бид гэнэтийн байдал хүссэн, 1941 онд Япон улс Америк руу гэнэтийн довтолгоо хийсэн тэр үедээ яагаад бидэнд хэлээгүй юм бэ. Гэнэтийн зүйлд та нар илүү бэлэн байх” гэж Такайчи рүү хандан ёжтой инээмсэглэв. Энэ нь хэдийгээр хошигнол байсан ч дипломат ёсонд нийцэхгүй хэмээн олон улсын хэвлэлүүд шүүмжилж эхэлсэн байна.
Мөн Такайчи япон улс хууль эрх зүйн хүрээнд юу хийж болох, юу хийж болохгүйгээ тодорхой тайлбарласан. Болох хэмжээндээ эдийн засаг, эрчим хүч, Ормузын хоолойн асуудалд дэмжлэг үзүүлнэ. Шууд дайнд оролцох боломжгүй гэлээ.
Япон АНУ-д нефтийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх дээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Ялангуяа Аляска мужид олборлолтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө яригдаж байгаа аж.
Мөн Япон → АНУ-ын эдийн засагт 550 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ.
Одоо Японы 2 дахь шатны хөрөнгө оруулалт эхэлж байгаа бөгөөд цөмийн болон байгалийн хийн станцуудыг АНУ-д барьж өгөхөөр болсон байна.
Ер нь хөрөнгө оруулалтаар Трампыг зөөлрүүлэх зорилготой байсан, Трамп ч дайнд дэмжлэг үзүүл гэх сүрдүүлгээр хөрөнгө татахыг хүссэн нь биеллээ олох шиг боллоо. Мөн тэд Хятадын асуудалд нэгдсэн байр суурьт хүрсэн байна.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ