📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Ховд аймагт байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой

Ховд аймагт байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой “Нэг хашаа–10 мод” уриалга, санаачилгыг хэрэгжүүлэхээр боллоо.
Жаргалант суманд зохион байгуулсан “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээний үеэр уг санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Байгаль орчны салбарын байгууллагууд хамтран оролцжээ. Тус уулзалт “Эртэч төлөөлөгч–Эко аймаг” сэдвийн хүрээнд болж, байгаль хамгааллын тулгамдсан асуудлуудаар санал солилцсон байна.
Хэлэлцүүлгийн үр дүнд Буянт голыг хамгаалах бодлого боловсруулах, усны нөөцийн судалгаа, тооллого хийх, ашиглалтын төлбөрийг нэмэгдүүлж зориулалтын дагуу зарцуулах, малын тоо толгойн татварыг өсгөх зэрэг саналууд гарчээ. Мөн хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд айл өрх бүрийг мод тарихыг дэмжих, урамшуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Ийнхүү “Нэг хашаа–10 мод” санаачилга нь орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан байгаль орчныг хамгаалах, хотын ногоон хөгжлийг дэмжих бодит алхам болохоор байна.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 долоо хоног

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Энэ сарын 16-нд шүүх цэцэрлэгийн эрхлэгч Ли Хуйфанд бүх насаар нь хорих ял оноож, хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн бо...

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
1 сар

Цаг үеийн анализ #1

АН-ын бүлэг завсарлага авснаар төсөв хэлэлцэх УИХ-ын чуулган түр саатаад байна

Цаг үеийн анализ #1
2 сар

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв

Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
2 сар

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
2 сар

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ