Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 3-р сарын 23-нд АТГ-т хандаж буй тухайгаа ярьж, хэвлэлээр мэдээлэл хийсэн. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь интернэйшнл” групп-ын ТУЗ-ын дарга Д.Баясгалантай уулзаж, хоёр удаагийн үйлдлээр нийт $1.3 тэрбум ам. доллар авсан. Үүнд нь хотын дарга Д.Сумъяабазар зуучилсан зэрэг зүйлийг яриад байгаа юм.
ХЗДХС Б. Энхбаяр ярихдаа
Энэ хүн болон түүний бүлэглэлтэй холбоотой олон асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Намайг $1.3 тэрбум ам.долларыг "Голомт" банкны Баясгалангаас ч юм уу, Амундрагаас ч юм уу авсан гэх юм. Гэтэл Амундратай Л.Оюун-Эрдэнэ өөрөө найз. Хувийн пиарчин нь. Өөрийнхөө үйлдсэн хэргүүдийг хэнд ч хамаагүй наагаад, тогтож үлдэхийг хүсэж байгаа бололтой гэсэн байна.
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ярихдаа
Би ямар нэгэн зөвлөх үйлчилгээг “Орано” болон бусад компанид үзүүлээгүй. Энэ асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрсдөө шийдсэн. Маш том хулгай луйварт орчихсон зохион байгуулалттай бүлэглэл өөрсдийгөө шавраас гаргахын тулд манипуляци хийж, хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглохыг хичээж байна. Л.Оюун-Эрдэнэд хэлэхэд наад арга чинь одоо явахгүй. Хүмүүс хэрсүү болсон гэжээ.
Бодь групп-ын ТУЗ ийн дарга Д.Баясгалан ярихдаа
Тавантолгойн төмөр замын төсөвт өртөг $600 сая байж байгаад $1.3 тэрбум болж нэмэгдсэн асуудал огт байхгүй. Тухайн үед Ерөнхий сайд хийж байсан Л.Оюун-Эрдэнэ өөрөө үүнийгээ батлах хэрэгтэй. Д.Мөнх-Эрдэнэтэй 11 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан зүйл огт байхгүй. Би Б.Энхбаяртай огт уулзаж байгаагүй, яриад байгаа зүйлүүд нь ор үндэсгүй гэлээ.
Хотын дарга асан Д.Сумъяабазар
Д.Баясгалангаас $800 мянган ам доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!