📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

ЕС буусны дараах иргэдийн гомдол буюу Цагаан сар ба хар нулимс - 1

Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаа өгсөнд харамсаж буй нэр бүхий хүмүүс өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна.

Иргэн Ц.Ганхуяг: ЕС унахад юу болох вэ

1. Оюу толгойн хэлэлцээр будаа. Засаг бужигнах үеэр хэлэлцээр хийх боломжит цонх үе хаагдаад Монголчууд мөнхийн өртэйгээ үлдэнэ.

2. Нөгөө УУ-ын томчууд 60%-иа төрд өгөе гэсэн тохироо цуцлагдаж, Номт мэт нь Цагаан суврага, Нарийн сухайттайгаа үлдэнэ.

3. Сая2 $-оор яригдаж буй нүүрс, УУ-г тойрсон, нам дамнасан бүлэглэлүүдийн авлига, хулгайнууд бүгд чимээгүй дарагдаж хаагдана.

4. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хууль батлагдахгүй, бүгдийнх нь гэмт хэрэг цагаадна.

5. Дэлхийн санхүүгийн хямрал, дотоодын засаглалын хямралтай хавсарч юмны үнэ хэд дахин өсч, ядуурал, ажилгүйдэл эрс өснө.

6. Төсвийн сахилга бат алдагдаж, нийслэлийн "Туулын хурдны зам" гэх мэт төсвийн хулгайнууд хяналт, хаалтгүйгээр хэрэгжинэ.

7. Аягүй бол нөгөө Баялгын сангаа томчууд хувааж идээд, мөдхөн хоосолчихсон сууна даа хаха.

8. Цэгцрэх бус самрах, эмх замбараагүй Хаос байдал руу л шилжиж, хар жагсаалтад ороод дэлхийгээс гуйлга гуйх тийшээ л явж магадгүй дээ хөөрхий.

Илэрхий хууль номоо зөрчөөд, буруу тийшээ яваад байвал солих нь зөв. Гэхдээ одоо бол зүгээр л улс төрчид хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө төрөөрөө тоглож байна.

Эцсийн эцэст томчууд хожиж, ард түмэнд л хор хохирол нь ирдэг дээ.

Иргэн Ганчулуун  Ганболд:

Өнөөдөр залуус бид нэг зүйлийг өөрөөсөө асуух цаг иржээ.

Монгол Улсын шийдвэрийг монголчууд өөрсдөө гаргаж байна уу? Эсвэл бидний ирээдүйг гадаад ашиг сонирхол, дотоод урвалт хамтдаа шийдэж байна уу?

Сүүлийн үед улс төрийн үйл явдлуудыг харахад нэг зүйл улам тодорч байна.

Монголын төр тогтворгүй байх нь хэнд ашигтай вэ?

Байгалийн баялгийн бодлого сул байх нь хэнд хэрэгтэй вэ?

Rio Tinto зэрэг олон улсын том корпорациуд Монголд хөрөнгө оруулж байгаа нь муу зүйл биш.

Гэхдээ асуудал нь бид эзэн нь болж байна уу, эсвэл зүгээр ажиглагч болж байна уу

Зэс, алт бол зүгээр нэг байгалын баялаг биш

энэ бол Монголын ирээдүй, залуу үеийн амьдралын баталгаа.

Хэрвээ бид ногдол ашгаа авч чадахгүй, зээлийн дарамтаа бууруулж чадахгүй, бодлогоо өөрсдөө шийдэж чадахгүй байвал ямар юмных нь баялагтаа эзэн Монгол байх билээ.

Өнөөдрийн залуус та бид зүгээр 1 ажиглагч биш, сошиалд лайк дарагч биш, ирээдүйн шийдвэр гаргагчид шүү дээ.

Бид хэн нэгнийг сохроор дэмжихийг хүсэхгүй, хэн нэгнийг сохроор буруутгаж ч болохгүй харин ил тод байдал, Үндэсний ашиг сонирхлыг нэгдүгээрт тавих бодлого, хариуцлагатай, хараат бус шийдвэрийг л шаардах ёстой.

Монголын баялаг бол, улс төрчдийн өмч биш гадаадын компанийн эрх биш Монгол хүний ирээдүй

Гомбожавын Занданшатар та энэ бүхний төлөө тууштай зогссон хамгийн BEST ЕС байлаа.

Баярлалаа гэжээ.

 

 

 

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

40 минут

Бялуугаа булаацалдаад сайд нараа томилж чадахгүй байгаа МАН-ын 30,38 фракцын алиных нь зөв бэ

аль нэг фракцыг нь улс төрийн тавцангаас бүр арчиж хаявал таарна. Харин алийг нь вэ гэдэг л чухал асуудал..

Бялуугаа булаацалдаад сайд нараа томилж чадахгүй байгаа  МАН-ын 30,38 фракцын алиных нь зөв бэ
2 цаг

Бэлэн 7 сая төгрөгтэй ч 5 тэрбумын авто зогсоолтой Н.Учрал сайдын хөрөнгө орлогын мэдүүлэг

Бэлэн долоон сая төгрөгтэй ч үл хөдлөх болон бусад хөрөнгүүдээ ингэж мэдүүлжээ

Бэлэн 7 сая төгрөгтэй ч 5 тэрбумын авто зогсоолтой Н.Учрал сайдын хөрөнгө орлогын мэдүүлэг
22 цаг

Өчигдөр нойл ороод Н.Учралд загнуулж, өнөөдөр нойл орохдоо Энхтүвшинд тонгоруулсан Т.Даваадалай гэж хэн бэ

Нямбаатарын нохойд барьдаг мод шиг давхиж очоод, загнуулж тонгоруулсаар байна.

Өчигдөр нойл ороод  Н.Учралд загнуулж, өнөөдөр нойл орохдоо Энхтүвшинд тонгоруулсан Т.Даваадалай гэж хэн бэ
1 өдөр

О.Цогтгэрэлийг огцруулах саналд 15 хүн гарын үсэг зуржээ

Огцруулах

О.Цогтгэрэлийг огцруулах саналд 15 хүн гарын үсэг зуржээ
1 өдөр

Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд 21 мянган хүн гарын үсэг зуржээ

Х.Нямбаатар нь өөрт нь чиг үүргийн дагуу хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд

Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд 21 мянган хүн гарын үсэг зуржээ