Ерөнхий сайд Н.Учрал Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ дараах байдлаар танилцуулсан байна.
Тухайлбал:
- Өөрийн орлого: Нэг тэрбум 784 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 47 сая төгрөг
- Хөрөнгө борлуулсны орлого: Нэг тэрбум 972 сая төгрөг
- Орон сууц, барилга байгууламж: Таван тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр авто зогсоол, үйлчилгээний зориулалттай нэг барилга, хоёр зуслангийн байшин, хоёр нийтийн орон сууцтай
- Тээврийн хэрэгсэл: 965 сая төгрөг
- Мал, аж ахуй: 60 сая төгрөг
- Газар: 150 сая төгрөг
- Үнэт эдлэл: 85 сая төгрөг
- Дансны үлдэгдэл: Хоёр тэрбум 178 сая төгрөг
- Бэлэн мөнгө: Долоон сая төгрөг
Түүнчлэн “Их Засаг олон улсын их сургууль” ХХК, “Массив трейд” ХХК, “Грийн Ланд групп” ХХК, “Рояал Академи” ХХК, “Гоц жаалууд цэцэрлэг” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшдэг. Нийт гурван тусгай зөвшөөрлийн эрх эзэмшдэг гэж мэдүүлсэн байна.

Сэтгэгдэл (1)
Ажил хийх хэрэггүй юм биш үү ард түмнийхээ ядуурлыг буулгах тал дээр ийм хүмүүс ойлгож ажиллах уу...