📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль дарангуйлал тогтоох зорилготой юу

Өнөөдөр нийгэмд гишүүдийн ирц муу, идэвх сул, ёс зүйн зөрчил гаргасан ч бодит хариуцлага хүлээдэггүй гэх шүүмжлэл түгээмэл байдаг. Хэрэв эгүүлэн татах бодит механизм хэрэгжиж эхэлбэл гишүүд сонгогчдынхоо өмнө илүү хариуцлагатай байх, ажлаа тогтмол гүйцэтгэх шаардлагад орно.

Гэсэн хэдий ч энэ хууль зөвхөн эерэг үр дагавар авчрахгүй. Юуны өмнө “ёс зүйн ноцтой зөрчил” гэх мэт ойлголтууд тодорхой бус хэвээр байвал улс төрийн зорилгоор ашиглагдах эрсдэл бий. Нэг нам, эсвэл бүлэглэл доторх зөрчилдөөн хурцдах үед энэ хуулийг өрсөлдөгчөө шахах хэрэгсэл болгох боломж үүсч болзошгүй. Ийм нөхцөлд парламентын хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Эх орон ард түмний төлөө үнэн дуугарсан хэн нэгнийг шахаж гаргах зорилготой заалтуудыг оруулсан нь шүүмжлэл дагуулж байна.

Мөн байнгын улс төрийн дарамт дор ажиллах нь гишүүдийг урт хугацааны бодлогоос илүү богино хугацааны, олон нийтийн таашаалд нийцсэн шийдвэр гаргахад хүргэж болзошгүй. Энэ нь төрийн бодлогын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Нөгөө талаас, ардчиллын үндсэн зарчим бол хяналт, тэнцэл байдаг. Иргэд сонгосон төлөөлөгчдөө хугацаанаас нь өмнө хариуцлага тооцох боломжтой байх нь ардчиллын нэг хэлбэр гэж үзэх үндэслэлтэй.

Тиймээс энэхүү хууль нь зөв хэрэгжвэл Монголын ардчиллыг илүү төлөвшсөн шатанд гаргах боломжтой.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль нь өөрөө сайн эсвэл муу гэхээс илүүтэйгээр хэрхэн хэрэгжих нь хамгийн чухал асуудал юм.

Хэрэв шалгуур нь тодорхой, хэрэгжилт нь шударга байж чадвал энэ нь иргэдийн итгэлийг сэргээх чухал алхам болно.

Харин эсрэгээрээ улс төрийн зэвсэг болон хувирвал тогтолцооны тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх аюултай.

Иймээс энэхүү хуулийг хэлэлцэхдээ зөвхөн өнөөдрийн улс төрийн нөхцөл байдалд бус, Монголын ирээдүйд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг илүү өргөн хүрээнд харж шийдвэрлэх шаардлагатай байна. Үхэхээсээ өмнө үхэр буугаа тавина гэдэг шиг Ерөнхийлөгч суудлаасаа буухаасаа өмнө үнэнч зөв гишүүдийн хэл амыг барьж, хөөж явуулах дарангуйллын хууль санаачилсан биш биз гэдэг өнцөгөөс харах нь зүйтэй байна. Харсан нэг нь хэлээд байна. 

 

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (1)

Mорьтон Монгол 5 сарын өмнө

Худлаа энэ гишүүд нь өөрдийнх нь булихай гараад ирнэ гээд батлахгүй хойшлуулаад, өөрлөлт оруулах гээд байгаадаа яг. Тэр Лодой бол бүүр сонин юм яриад яваад байгаа. Хүмүүсийн тархи угаалт хийгээд

ШИНЭ МЭДЭЭ

1 сар

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв

Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
1 сар

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
1 сар

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
1 сар

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
1 сар

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв