📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Онолчид: Зовлонгүй байх хүсэл сул дорой болгож, хүсэл биелэхээр бас хоосрол...

Артур Шопенхауэр

Хүний амьдралыг хоёр туйлын хооронд савлах дүүжинтэй зүйрлэсэн. Нэг талд нь хүсэл биелэхгүйгээс үүдэх зовлон, нөгөө талд нь хүсэл биелсний дараах хоосрол, уйтгар гуниг, амьдрал бол энэ хоёрын хоорондох савлагаа гэсэн байдаг.

Фёдор Достоевский “Газар доороос бичсэн тэмдэглэл” бүтээлдээ ямар ч зовлонгүй төгс мэт нийгмийг тэрээр “Болор ордон”-той зүйрлэсэн. Тийм ертөнцөд хүн сонголтгүй эрх чөлөөгүй болно, заримдаа хүн зовлонг өөрөө сонгож, түүгээр дамжин амьдралын утга учрыг мэдэрдэг гэжээ.

Фридрих Ницше

Бүр илүү хурц байр суурьтай. Түүнийхээр зовлонгүй байх гэсэн хүмүүсийн  оролдлого нь өөрийг нь сул дорой болгодог.  Зовлон бэрхшээл хүнийг илүү хүчтэй болгодог гэж үздэг.

Аристотель ч мөн адил зөвхөн таашаал хөөсөн амьдралыг шүүмжилж, хүний жинхэнэ сайн сайхан утга учир зовлонтой зорилготой амьдралд оршдог гэж үзсэн.

Орчин үеийн сэтгэл зүйч, философич Эрих Фромм “Бий эсвэл байх” бүтээлдээ өнөөгийн нийгэм жаргалыг буруу ойлгож байна. Хүн “юутай вэ” гэдгээрээ биш, “Хэн болж чадсан бэ” гэдгээрээ өөрийгөө тодорхойлох ёстой. Арван үнэтэй машинтай ч жолоодож чаддаггүй хүн үнэхээр жаргалтай юу эсвэл энгийн нэг машинаа спорт машин шиг жолооддог хүн жаргалтай юу бодож үзээрэй гэж бичсэн байна.  

Мөн Буддын сургаалд хэт туйлшрал, хэт таашаал, хэт зовлонгийн аль алинаас ангид байж дунджийг баримтлахыг заасан байдаг аж.

Сенека Зовлон бол зайлшгүй, харин зовлонгоор шаналах эсэх нь сонголт. Дотоод хандлага аз жаргалыг тодорхойлдог. 

Виктор Франкл Хүн утга учрыг эрэлхийлэх нь номдоо: “Хүн зовлонгоос зугтаж чаддаггүй ч, түүнд ямар утга өгөхөө сонгож чадна.” Тэрээр хамгийн хүнд нөхцөлд ч амьдрал утгатай байж чадна гэдгийг харуулсан.

Альбер Камю Амьдрал утгагүй мэт санагдавч хүн өөрөө утга бүтээдэг гэж үзсэн. Зовлон бол утгагүй байдлын илрэл ч, түүнийг даван туулах нь хүний эрх чөлөө. Далай лам XIV “Жаргал бол гаднаас олддог зүйл биш, дотоод төлөв.” Өршөөл, энэрэл нь зовлонг багасгах зам гэж үздэг.

Нийтлэлч:Н.Ганаа

 

Таг: Нийгэм

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 сар

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв

Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
1 сар

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
1 сар

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
1 сар

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ

Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...

Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
1 сар

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв

Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...

АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв