📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Хамгийн хатуулаг устай нь Мах комбинатын ундны усны эх үүсвэр байсан тул одоо ч эрсдэл өндөр байж болзошгүй

 

2023-2024 онд Ус сувгийн удирдах газар болон Усны төв лаборатори ундны усны эх үүсвэрүүдэд шинжилгээ хийжээ.

Хотын усны эх үүсвэрүүд:

  • нэн цэнгэг болон цэнгэг ангилалтай,
  • зөөлнөөс хатуувтар хүртэл хэлбэлзэлтэй,
  • эрдэсжилт 58.8-466.9 мг/л-ийн хооронд байна.

Гэхдээ

Харьцангуй өндөр эрдэсжилт, хатуулагтай ус нь Үйлдвэрийн болон Мах комбинатын эх үүсвэрүүдэд илэрсэн бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн газрын доорх усны байгалийн онцлог, чулуулгийн химийн найрлагатай холбоотой гэж тайлбарлагджээ.

Эдгээр эх үүсвэрийн ус:

  • эрдэсжилт: 393.7-466.9 мг/л
  • хатуулаг: 4.23-5.02 мг-экв/л

Химийн найрлага нь:

  • кальци (Ca²⁺), магни (Mg²⁺) давамгай,
  • сульфат (SO₄²⁻) зонхилсон,
  • “сульфатын ангийн, кальцийн бүлгийн” усанд хамаарна.

Энгийнээр бол, эдгээр нь газрын доорх ус чулуулгийн давхаргаар урт хугацаанд шүүгдэх явцдаа илүү их эрдэс бодис шингээсэн учраас харьцангуй “хатуу” ус болжээ. Гэхдээ бүх үзүүлэлт MNS 0900:2018 стандартын хязгаарт багтаж байгаа тул ундны усны хувьд аюулгүй гэж үнэлэгдсэн байна. Дараагийн дэлгэрэнгнүй судалгаа гараагүй ч ундны усны бохирдол улам бүр нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж буй.

Тиймээс хамгийн түрүүнд шинжилгээ хийх шаардлагатай усны эх үүсвэр бол Мак комбинатынх гэж ойлгож болох нь ээ. 

Таг: Нийгэм

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 долоо хоног

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Энэ сарын 16-нд шүүх цэцэрлэгийн эрхлэгч Ли Хуйфанд бүх насаар нь хорих ял оноож, хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн бо...

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
1 сар

Цаг үеийн анализ #1

АН-ын бүлэг завсарлага авснаар төсөв хэлэлцэх УИХ-ын чуулган түр саатаад байна

Цаг үеийн анализ #1
2 сар

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв

Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
2 сар

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
2 сар

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ