📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Пакистан, Афганистан хил дамнасан шинэ халдлагад бие биеэ буруутгав

Пакистан болон Афганистан улсууд хил орчимд болсон шинэ халдлагын талаар харилцан нэгнээ буруутгаж, эмзэгхэн тогтоод байсан гал зогсоох хэлэлцээр задрах аюул нүүрлэлээ.

Афганистаны Талибаны эрх баригчид даваа гарагт зүүн нутгийн Кунар мужид болсон халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдсан гэж мэдэгдсэн бол Пакистаны албаныхан Өмнөд Вазиристанд буудалцааны үеэр дор хаяж гурван энгийн иргэн шархадсан гэж мэдээлэв.

Талибаны хэвлэлийн төлөөлөгч Хамдулла Фитрат Пакистаны арми миномёт болон пуужингийн цохилт өгч, 45 хүн шархадсан гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр шархадсан хүмүүсийн дунд хүүхэд, эмэгтэйчүүд, оюутнууд байсан бөгөөд Кунар мужийн төв Асадбад хот дахь Сайед Жамалуддин Афгани их сургууль хүртэл өртжээ.

Тэрээр олон нийтийн сүлжээнд:
“Энгийн иргэд болон боловсролын байгууллагыг онилсон энэ халдлагыг бид эрс буруушааж байна. Энэ бол уучлашгүй дайны гэмт хэрэг” хэмээн бичжээ.

Харин Пакистаны Мэдээллийн яам энэ мэдэгдлийг “илт худал мэдээлэл” гэж няцааж, их сургуульд халдлага болоогүй гэж мэдэгдэв.

Пакистаны хилийн хүчний төлөөлөгч энэ удаагийн мөргөлдөөнийг гал зогсоох хэлэлцээрээс хойших хамгийн ноцтой зөрчил гэж тодорхойлжээ.

Хил дээрх хурцадмал байдал дахин нэмэгдэв

Энэ нь өнгөрсөн сард БНХАУ-ын зуучлалаар болсон энхийн хэлэлцээний дараа хүчирхийллээ зогсоохоор тохиролцсоноос хойших анхны томоохон мөргөлдөөн болж байна.

Турк, Катар, АНЭУ, Саудын Араб зэрэг орнууд ч хоёр улсын хоорондын зөрчлийг намжаах оролдлого хийж байсан ч 2021 онд Талибан дахин засгийн эрхэнд гарснаас хойш харилцаа улам хүндрээд байгаа юм.

Хамгийн том маргаан нь аюулгүй байдлын асуудал хэвээр байна. Пакистан Афганистаныг Техрик-и-Талибан Пакистан (TTP) бүлэглэлийн эсрэг арга хэмжээ авахыг шаардаж байгаа бол Кабул энэ буруутгалыг няцааж, харин Пакистан өөрөө Афганистанд дайсагнасан бүлгүүдийг дэмждэг гэж мэдэгдэж байна.

Хүчирхийллийн шинэ давалгаа

Сүүлийн жилүүдэд Пакистанд амиа золиослогч халдлага, аюулгүй байдлын хүчний эсрэг зохион байгуулалттай дайралт эрс нэмэгдсэн.

Хоёр улсын 2640 км урт Дюрандын шугам дагуух хил өмнөх мөргөлдөөний дараа ихэнхдээ хаалттай хэвээр байгаа бөгөөд худалдаа ч зогсонги байдалд оржээ.

Хоёрдугаар сард Афганистан Пакистаны армийн эсрэг ажиллагаа эхлүүлснээр сүүлийн жилүүдийн хамгийн ширүүн тулаан өрнөсөн. Үүний дараа Пакистан Кабул болон бусад хотуудад агаарын цохилт өгч, хоёр улс “ил тод дайны байдалд орлоо” гэж мэдэгдэж байв.

Гуравдугаар сард Ид аль-Фитр баярын үеэр эвлэрэл байгуулсан ч түүнээс хойш Афганистаны тал хааяа тасалдсан мөргөлдөөнүүд гарч байгааг мэдээлсээр байна.

Сүүлийн мөргөлдөөн Пакистаны цэргүүд ням гарагт Спин Болдак хотын орчимд нэг хүүхдийг буудсан гэх мэдээлэлтэй холбоотой байж болзошгүй гэж Афганистаны эх сурвалжууд мэдээлжээ. Үүний дараа Талибаны хүчнийхэн Пакистаны цэргүүдтэй буудалцсан байна.

Таг: Олон улс

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 долоо хоног

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Энэ сарын 16-нд шүүх цэцэрлэгийн эрхлэгч Ли Хуйфанд бүх насаар нь хорих ял оноож, хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн бо...

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
1 сар

Цаг үеийн анализ #1

АН-ын бүлэг завсарлага авснаар төсөв хэлэлцэх УИХ-ын чуулган түр саатаад байна

Цаг үеийн анализ #1
2 сар

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв

Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
2 сар

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
2 сар

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ