📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Амазон ложистикийн сүлжээгээ дэлхийн бүх бизнесүүдэд нээж байна

Амазон компани даваа гарагт зарласнаар дэлхийн ложистикийн сүлжээгээ бүх төрлийн бизнесүүдэд нээлттэй болгож байна. Энэхүү шинэ үйлчилгээ нь “Amazon Supply Chain Services” гэж нэрлэгдэж байгаа бөгөөд энэ нь цахим худалдааны аварга компанийг шууд UPS болон FedEx-тэй өрсөлдөхөд хүргэж байна.

Энэ үйлчилгээ нь Амазоны ачаа тээвэр, түгээлт, агуулахын үйлчилгээ (fulfillment), болон илгээмж хүргэлтийн боломжуудыг бүх хэмжээний бизнесүүдэд ашиглах боломж олгоно. Компани энэ үйлчилгээ нь эрүүл мэнд, автомашин, үйлдвэрлэл, жижиглэн худалдаа зэрэг салбаруудын бизнесүүдийг дэмжинэ гэж мэдэгдсэн.

Ингэснээр Амазон өмнө нь олон мянган гуравдагч этгээдийн худалдагчид ашиглаж ирсэн нийлүүлэлтийн сүлжээний үйлчилгээгээ өргөжүүлж, аль ч төрлийн бизнест нээлттэй шинэ өсөлтийн чиглэл бий болгож байна.

“Амазон өөрийн нийлүүлэлтийн сүлжээний олон арван жилийн турш хуримтлуулсан дэд бүтэц, ухаалаг систем, хэмжээг дэлхий даяарх бизнесүүдэд хүргэж байна. Энэ нь яг л Amazon Web Services үүлэн тооцооллыг өөрчилсөнтэй адил юм” гэж Amazon Supply Chain Services-ийн дэд ерөнхийлөгч Питер Ларсен блог нийтлэлдээ хэлжээ.

Амазоны мэдээлснээр Procter & Gamble, 3M, Lands’ End, American Eagle Outfitters зэрэг компаниуд энэ шинэ ложистикийн үйлчилгээнд аль хэдийн нэгдээд байна.

Эх сурвалж: TechCrunch

Таг: Олон улс

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 долоо хоног

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Энэ сарын 16-нд шүүх цэцэрлэгийн эрхлэгч Ли Хуйфанд бүх насаар нь хорих ял оноож, хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн бо...

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
1 сар

Цаг үеийн анализ #1

АН-ын бүлэг завсарлага авснаар төсөв хэлэлцэх УИХ-ын чуулган түр саатаад байна

Цаг үеийн анализ #1
2 сар

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв

Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
2 сар

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
2 сар

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ