📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Дэлхийн шилдэг компаниуд ажилтнуудаа үнэлэх цоо шинэ хандлага руу чиглэж байна

Олон байгууллагад байдаг үл үзэгдэх дүрэм нь сүүлийн үед компаниудыг уналтад оруулж байна. Хамгийн ур чадвар сул ч хамгийн олон жил ажилласан хүнээ албан тушаал дэвшүүлж, сүүлд ажилд орсон чадварлаг залуусыг тэр хуучин хүмүүсээрээ удирдуулах. Яг үнэндээ өөр газар ажилд орох зориггүй, тэнцэхгүйн улмаас нэг газраа хэт олон жил ажилласан байх магадлал өндөр байдаг. Судалгааны дүн ч үүнийг баталдаг. 

Менежментийн судалгаанд үүнийг "seniority bias" буюу туршлага, ажилласан хугацааг бодит гүйцэтгэлээс дээгүүр үнэлэх хандлага гэж үздэг. Мөн status quo bias буюу хэвшсэн арга барилаа хамгаалж, өөрчлөлтөөс зайлсхийх сэтгэлгээтэй хавсрах үед байгууллагын шинэчлэл удааширдаг.

Энэ соёл ямар эрсдэл үүсгэдэг вэ?

1. Хуучин амжилт өнөөдрийн амжилтыг баталгаажуулахгүй

Зах зээл, технологи, хэрэглэгчдийн хэрэгцээ байнга өөрчлөгдөж байна. Өчигдөр үр дүнтэй байсан арга өнөөдөр хангалтгүй болсон байх магадлал өндөр.

2. Өндөр чадвартай шинэ хүмүүсийг алдах эрсдэл нэмэгддэг

Судалгаанууд залуу ажилтнуудын ажлаас гарах гол шалтгаануудын нэг нь шударга бус үнэлгээ, карьерын өсөлтийн боломжгүй орчин болохыг харуулдаг. Хэрэв хүмүүс "энд олон жил болсон хүн л үнэлэгддэг" гэж мэдэрвэл шилдэг ажилтнууд хамгийн түрүүнд явдаг.

3. Шинэ санаа, инноваци саардаг

"Бид 10 жил ингэж хийсэн" гэдэг өгүүлбэр ихэнхдээ туршлагын илрэл биш, харин өөрчлөлтөөс татгалзаж буй дохио байдаг.

4. Байгууллага дотроосоо удааширч эхэлдэг

Шийдвэрүүд чадвар, үр дүн дээр бус ажилласан жил дээр үндэслэгдэх үед хүмүүс хөгжихөөс илүү "хугацаа өнгөрөөх"-ийг чухалчилж эхэлдэг.

Орчин үеийн байгууллагууд юуг өөрчилж байна вэ?

Дэлхийн шилдэг байгууллагууд хүнийг нас, албан тушаал, ажилласан жилээр бус дараах үзүүлэлтээр үнэлэх чиглэл рүү шилжиж байна.

Бодит үр дүн
 Хэрэглэгчид болон багт үзүүлсэн нөлөө
 Шинийг санаачлах чадвар
 Хөгжиж суралцах хурд
 Хариуцлага ба хамтын ажиллагаа

Өнгөрснийг хүндэтгэх хэрэгтэй. Гэхдээ өнгөрсөн амжилт өнөөдрийн дархан эрх болох ёсгүй.

Бизнес бол өнгөрсөн үеийн музей биш.
Зах зээл таны хэдэн жил ажилласныг биш, өнөөдөр ямар үнэ цэнэ бүтээж байгааг л үнэлдэг.

 

Таг: Олон улс

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 өдөр

Дэлхийн хамгийн тайван орнуудын амьдрал ямар байдаг вэ?

2026 оны Global Peace Index-ээр дэлхийн хамгийн тайван орнуудад Исланд, Шинэ Зеланд, Швейцарь, Словени болон Ирланд багт...

Дэлхийн хамгийн тайван орнуудын амьдрал ямар байдаг вэ?
1 өдөр

Мьянмарын иргэний дайнд босогчид ухарч байна

Мьянмарын иргэний дайны нөхцөл байдал сүүлийн саруудад өөрчлөгдөж, босогчдын хүч дарамтад орж, цэргийн эрх баригчид давш...

Мьянмарын иргэний дайнд босогчид ухарч байна
1 өдөр

АНУ Ираны эсрэг цохилт өгсөн гэж мэдэгдлэ

АНУ-ын Цэргийн төв командлал (CENTCOM) Иран улс Персийн булангийн ойролцоо АНУ-ын нисдэг тэрэг буудсаны хариуд тус улсын...

АНУ Ираны эсрэг цохилт өгсөн гэж мэдэгдлэ
2 өдөр

Оросын түлшний хямрал гүнзгийрч байна

Украин Оросын эзэлсэн бүсүүд рүү чиглэсэн дрон болон пуужингийн цохилтоо эрчимжүүлснээр ОХУ-ын түлшний нийлүүлэлтийн сүл...

Оросын түлшний хямрал гүнзгийрч байна
2 өдөр

Илүү сайн хооллох “тархиа хуурах” 7 арга

Хүн хоол сонгох, идэх хэмжээ нь зөвхөн өлсгөлөн мэдрэмжээс хамаардаггүй. Хараа, сонсгол, үнэр, орчны дохио зэрэг мэдрэхү...

Илүү сайн хооллох “тархиа хуурах” 7 арга