Гадаад валютын нөөц зургаан тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж Монголбанк мэдээлэв.Уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж эхэлсэн нь төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, банкны системээр хийгдсэн гадаад валютын урсгалыг нэмжээ. Засгийн газар, Төв банкнаас эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан гадаад зах зээлд гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, өндөр дүнтэй гадаад зээлийг эргэн төлж байна. Мөн зээлжих зэрэглэл нэмэгдэж, гадаад санхүүжилтийн таатай орчин бүрдүүлсний үр дүнд 2025.12.02-ны өдрийн эцсийн гүйцэтгэлээр гадаад валютын улсын нөөц 6,014.20 сая ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрчээ. Гадаад валютын улсын нөөц өсөх нь дотоодын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг сайжруулах, Төв банкны үндсэн зорилт буюу төгрөгийн тогтвортой байдлыг хангах өндөр ач холбогдолтой.
Гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрч, төгрөг чангарав
Хуваалцах:
ШИНЭ МЭДЭЭ
1 сар
Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.
1 сар
Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...
1 сар
Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ
Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...
1 сар
Испанийн Сеутад олон мянган цагаач нэвтрэхийг оролдож, олон хүн амиа алджээ
Испанийн хойд Африк дахь автономит нутаг Сеута хотод Мароккогоос олон мянган цагаач Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг о...
1 сар
АНУ, Япон иений ханшийг дэмжих ховор хамтарсан валютын интервенц хийв
Япон болон АНУ иений ханшийн уналтыг зогсоох зорилгоор хамтарсан валютын зах зээлийн интервенц хийснээ албан ёсоор батал...
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!