📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснаар цаашид жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэж байна

Төсвийн сахилга батыг чангатгаж, төрийн бүтцийг оновчтой болгох бодлогын хүрээнд Засгийн газар бодит хэмнэлтийн шийдвэр гаргалаа. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар чиг үүргийн давхардалтай, үр ашиг багатай 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгах шийдвэрийг баталж, бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх, орон тоог үе шаттай цөөлөх зорилтоо тодорхой болгож байна. Энэхүү алхам нь төрийн зардлыг бууруулж, удирдлагын давхардлыг арилгах замаар төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Татан буугдсан үндэсний хороо, зөвлөлд:

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо 

"Алсын хараа-2050" Салбар дундын уялдааг хангах үндэсний хороо 

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо 

20 минутын хот Үндэсний хороо 

Хяналт, үнэлгээний Үндэсний хороо 

Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо 

"Шинэ хоршоо" хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах үндэсний хороо

Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах үндэсний хороо

Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо

Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороо

Дэлхийн өвийн үндэсний хороо

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо

ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах үндэсний хороо

Үндэсний тээврийн хороо

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл

Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл

Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл

Эдийн засгийн хөгжлийн зөвлөл

Оюуны өмчийн үндэсний зөвлөл

Хэмжил зүйн зөвлөл

Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөл

Сансрын бодлогын үндэсний зөвлөл

Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын үндэсний зөвлөл

Усны үндэсний зөвлөл

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөл

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний Зөвлөл

Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл багтаж байна.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

38 минут

Бялуугаа булаацалдаад сайд нараа томилж чадахгүй байгаа МАН-ын 30,38 фракцын алиных нь зөв бэ

аль нэг фракцыг нь улс төрийн тавцангаас бүр арчиж хаявал таарна. Харин алийг нь вэ гэдэг л чухал асуудал..

Бялуугаа булаацалдаад сайд нараа томилж чадахгүй байгаа  МАН-ын 30,38 фракцын алиных нь зөв бэ
2 цаг

Бэлэн 7 сая төгрөгтэй ч 5 тэрбумын авто зогсоолтой Н.Учрал сайдын хөрөнгө орлогын мэдүүлэг

Бэлэн долоон сая төгрөгтэй ч үл хөдлөх болон бусад хөрөнгүүдээ ингэж мэдүүлжээ

Бэлэн 7 сая төгрөгтэй ч 5 тэрбумын авто зогсоолтой Н.Учрал сайдын хөрөнгө орлогын мэдүүлэг
22 цаг

Өчигдөр нойл ороод Н.Учралд загнуулж, өнөөдөр нойл орохдоо Энхтүвшинд тонгоруулсан Т.Даваадалай гэж хэн бэ

Нямбаатарын нохойд барьдаг мод шиг давхиж очоод, загнуулж тонгоруулсаар байна.

Өчигдөр нойл ороод  Н.Учралд загнуулж, өнөөдөр нойл орохдоо Энхтүвшинд тонгоруулсан Т.Даваадалай гэж хэн бэ
1 өдөр

О.Цогтгэрэлийг огцруулах саналд 15 хүн гарын үсэг зуржээ

Огцруулах

О.Цогтгэрэлийг огцруулах саналд 15 хүн гарын үсэг зуржээ
1 өдөр

Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд 21 мянган хүн гарын үсэг зуржээ

Х.Нямбаатар нь өөрт нь чиг үүргийн дагуу хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд

Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд 21 мянган хүн гарын үсэг зуржээ