📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтад 800 орчим иргэн оролцож, Засгийн газрын тэргүүнд санал, хүсэлтээ уламжиллаа. 

Иргэдэд тулгамдсан асуудлын нэг нь газар олголт болжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар газартай холбоотой санал хүсэлтийг үндэслэж, Замын-Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, Ажлын хэсгийг ирэх долоо хоногт Замын-Үүдэд ажиллуулахаар боллоо. 

 

Мөн хил, гаалийнхны уялдаа холбоогүй байдлыг цэгцэлж, хяналтын тогтолцоог нэгдмэл удирдлагатай болгоход Засгийн газар анхаарч ажиллана гэсэн Ерөнхий сайдын байр суурийг сумын иргэд талархан хүлээн авлаа. Замын-Үүд суманд цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, хил, гааль, чөлөөт бүсийн уялдаа холбоог сайжруулж байж авлигын эрсдэлийг бууруулна. Үүний эхлэл болгож газар олголт, бүртгэлийг цэгцлэх ажлыг нэн даруй хэрэгжүүлнэ. Замын-Үүд сумын цэгцрэх хөдөлгөөн эндээс эхэлнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж буй жолооч нарт татвар ногдуулахдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн хувь хэмжээ тогтоож буйг иргэд шүүмжилж байв. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр татвар хураамж дагаад өсөж,  дарамт болж буй ажээ.  Дорноговь аймгийн ИТХ-аар хуралдаанаар Эрээн-Замын-Үүд боомтоор  зорчигч тээвэр эрхэлдэг хүмүүсийн сард төлдөг татварын хувь хэмжээг бууруулахаар шийдвэрлэсэн. Тогтоол албажих үйл явц холбогдох яаманд гацаад байсныг шинэ оны босгон дээр гацаанаас гаргасан гэдгийг Ерөнхий сайд мэдээллээ.  

Эх сурвалж: mongolia.gov.mn

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

1 долоо хоног

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

Энэ сарын 16-нд шүүх цэцэрлэгийн эрхлэгч Ли Хуйфанд бүх насаар нь хорих ял оноож, хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн бо...

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд будагч бодис хийсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
1 сар

Цаг үеийн анализ #1

АН-ын бүлэг завсарлага авснаар төсөв хэлэлцэх УИХ-ын чуулган түр саатаад байна

Цаг үеийн анализ #1
2 сар

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв

Ослоос долоон сарын дараа дахин онгоцонд сууж, яг тэр Токио–Осака чиглэлээр ниссэн байна.

Онгоцны ослоос амьд үлдсэн онгоцны үйлчлэгчээ хийсээр байх болно гэв
2 сар

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв

Японы AEON Mall Kumamoto худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Habita нэртэй гоо сайхан, гэр ахуйн барааны дэлгүүрийн о...

Менежерийн буруу шийдвэр хоёр ажилтны аминд хүрэв
2 сар

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ

Замын чанарыг сайжруулах, засвар арчлалтыг тогтмолжуулах шаардлагатайг иргэд ойлгож байгаа. Гэвч аливаа төлбөр, хураамжи...

Орон нутгийн замын төлбөрийг 10 дахин нэмэгдүүлж 10 мянга болгохыг эсэргүүцэх өргөдөлд гарын үсэг цуглуулаад эхэлжээ