📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Иргэний санаачилга: Хатан далай нуурыг цэвэрлэж, бадамлянхуаг буцаан дэлбээлгэхээр зүтгэж байна

Ховд аймгийн Дөргөн суманд орших Хатан далай нуур нь байгалийн ховор нандин өвд тооцогдох бадамлянхуа цэцгээрээ нутгийнхан төдийгүй олон хүний сонирхлыг татдаг байв. Гэвч сүүлийн жилүүдэд тус нуурын эргэн тойронд иргэд хог хаягдлаа ил задгай асгаж, байгаль орчныг бохирдуулснаас үүдэн нуурын экосистем алдагдаж, бадамлянхуа цэцэг дэлбээлэх нь багассан байна.

Энэ нөхцөл байдлыг хараад Дөргөн сумын иргэн М.Чагнаадорж 2022 оноос эхлэн Хатан далай нуурыг цэвэрлэх ажлыг өөрийн санаачилгаар эхлүүлжээ. Тэрээр тогтмол хугацаанд нуурын ус, эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэж, байгальд ээлтэй байдлаар орчныг нь сэргээхийг зорьж байна.

М.Чагнаадоржийн энэхүү санаачилга нь ганц хүний хөдөлмөрөөр хязгаарлагдахгүй, олон нийтийн анхаарлыг татах чухал ач холбогдолтой юм. Тэрээр хийж буй ажлаа өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэж, байгаль хамгаалах ухамсрыг түгээхийг зорьж байгаа нь бусдад үлгэр дуурайлал болж байна.

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ

11 цаг

Амьдралын хамгийн том харамсал нь бүтэлгүйтэл биш, оролдож үзээгүй алдсан боломжууд…

Учир нь амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлс өсөлт, туршлага, амжилт, аз жаргал, өөртөө итгэх итгэл ихэнхдээ эргэлзээний ц...

Амьдралын хамгийн том харамсал нь бүтэлгүйтэл биш,  оролдож үзээгүй алдсан боломжууд…
12 цаг

Улс төрийн талцуулах технологийн эсрэг иргэд хэрсүүжих үү?

Иргэд хэрсүү байх тусам талцуулах технологи хүчгүйдэж, нийгэм өөрийн ирээдүйн эзэн хэвээр үлдэнэ

Улс төрийн талцуулах технологийн эсрэг иргэд хэрсүүжих үү?
3 долоо хоног

Египет ДАШТ-ээс хасагдсаны дараа "шударга бус явдал" боллоо хэмээн бухимдаж, Мессид давуу байдал олгосон гэж буруутгав

Ердийн тоглолтын хугацаа дуусахад ердөө 12 минут үлдээд байх үед Египет Аргентиныг 2:0-ээр тэргүүлж, Дэлхийн аваргын түү...

Египет ДАШТ-ээс хасагдсаны дараа "шударга бус явдал" боллоо хэмээн бухимдаж, Мессид давуу байдал олгосон гэж буруутгав
3 долоо хоног

Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч хөлгүүд халдлагад өртсөний дараа Иранд цохилт өглөө

АНУ Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч гурван хөлөг онгоц халдлагад өртсөний хариуд Ираны эсрэг "хүчтэй цэргийн цохил...

Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч хөлгүүд халдлагад өртсөний дараа Иранд цохилт өглөө
3 долоо хоног

Монголын ирээдүйн хөгжил мэдлэг, технологи, хиймэл оюунд суурилсан эдийн засгаас шалтгаална

Монголд авьяастай инженер, чадварлаг залуус олон бий. Дотоодын стартапууд олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж, ам...

Монголын ирээдүйн хөгжил мэдлэг, технологи, хиймэл оюунд суурилсан эдийн засгаас шалтгаална