Израилын Тель-Авив, Иерусалим болон АНУ-ын бааз байрладаг Персийн булангийн орнууд болох Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улсын Дубай, Абу-Дабигийн нисэх онгоцны буудлууд, Кувейт, Катарын эрчим хүчний дэд бүтэц, боомтууд гол бай болж байна.
Ираны албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсын зэвсэгт хүчний хамгийн хүчирхэг бүтэц болох "Лалын хувьсгалт гварди" (IRGC) Израилын эсрэг пуужингийн шинэ давлагааг эхлүүлсэн талаар мэдээллээ. Энэхүү цэргийн ажиллагааг Ираны шинэ Дээд удирдагч Можтаба Хаменеи биечлэн чиглүүлж байна. Иран улс шинэ удирдагчийн доор цэргийн хүчээ идэвхжүүлж пуужингийн цохилтын шинэ давлагааг эхлүүллээ гэж мэдэгдээд байгаа юм.
2026 оны 3-р сарын 9-ний өдөр Ираны талаас харвасан дуунаас хурдан пуужин болон далавчит пуужинд Тель-Авив болон Израйлын зарим хотууд, орон сууц, худалдааны дүүргүүдэд хохирол учраад байна. Мөн Бен Гурион олон улсын нисэх буудлын зурвас болон ойролцоох цэргийн баазыг онилсон гэж Ираны тал мэдэгдлээ. Мөргөлдөөн эхэлснээс хойш Израилын талд нийт 12 хүн амь үрэгдээд байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!