📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

АНУ-ын Зүүн хойд болон Атлантын далайн дундаж эргийг "бөмбөгөн циклон" хэмээх цаг уурын онц аюултай үзэгдэл дайрч, түүхэнд бичигдэхүйц гамшиг дагууллаа.

Өнгөрөгч Даваа гарагт АНУ-ын Зүүн хойд болон Атлантын далайн дундаж эргийг "бөмбөгөн циклон" хэмээх цаг уурын онц аюултай үзэгдэл дайрч, түүхэнд бичигдэхүйц гамшиг дагууллаа. Шуурганы улмаас тус бүс нутагт 60-80 см зузаан цас унаж, хуурай замын болон агаарын тээвэр бүрэн саатав.
Зүүн эргийг дагасан 1,126 км урт зурвас газарт аюулын түгшүүр зарлаж, нийт 40 сая гаруй иргэнийг өвлийн хатуу хязгаарлалтын дэглэмд шилжүүлэн зорчих хөдөлгөөнийг хориглоод байна. Мөн цасан шуурга, 80-140 км цагийн хурдтай хүчтэй салхины нөлөөгөөр Массачусетс, Род-Айленд, Нью-Жерси мужуудад эрчим хүчний сүлжээ тасалдаж, 600,000 гаруй айл өрх, албан байгууллага гэрэл цахилгаан, халаалтгүй болжээ.
Гамшгийн улмаас сургууль, цэцэрлэгүүд хаагдаж, улсын хэмжээнд цуцлагдсан нислэгийн тоо 10,000 давсан бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Тус цасан шуурга нь АНУ-ын Зүүн хойд нутгийн түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан шуурганд нэгт тооцогдож байна.
Таг: Олон улс

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ