Монголчууд боловсролыг хэр үнэлдэг вэ?
Ямар ард түмэн байна, яг тийм төр засаг байна гэдэг үгийг 1796 онд Франц улсын философич, улс төрийн онолч, дипломатч Жозеф де Местр Францын тухай эргэцүүлэл номдоо бичиж байжээ.
Тэр цагаас хойш бүхэл бүтэн 230 жил өнгөрсөн ч энэ үг Монгол улсад биеллээ олсонг бэлхнээ бид харлаа.
Эрдэм боловсролгүй, эрээ цээргүй, хүмүүжил ёс суртахуун, хэл ярианы төлөвшилгүй хэдэн улстөрч байгааг бүх нийтээр өдөр бүр харж, “хараалаа барах” юм.
Энэ байдал хэзээнээс эхэлсэн бэ. Ямартай ч гурван сургууль төгсөж, 50 ном бичсэн Лодонгийн Түдэв, 20 гаруй ном, өгүүлэл бичиж, хоёр сургууль төгссөн Пунсалмаагийн Очирбат зэрэг эрдэм боловсролоороо эх орондоо бусдыгаа хошуучилсан элитүүд өрсөлддөг байв. Энэ үеийн сонголт зөв буруу байсан эсэхийг шүүхэд оройтсон. Ямартай ч илүү боловсролтой нь ялж чадаагүй.
Ирээдүйд ямар сонголт хийж байх тухайгаа хэзээнээс бид ухамсарлах вэ?
Өнөөгийн Монголд Доктор, Лайвчин хоёр сонгуульд өрсөлдвөл Лайвчин ялах магадлал өндөр байна. Дотоод гадаадын сургууль төгсөөд улс төрийн карьер хөөх үү, эсвэл зүгээр л долоо хоногтоо бууз банш хийж, уул хаданд авирч лайв хийж улс төрийн карьер хөөх үү. Аль нь илүү дээр вэ, хэнд нь иргэд санал өгөх магадлалтай вэ. Ийм байдлаас болоод боловсрол энэ улсад орхигдох вий.
Уг нь боловсрол хүнийг асуудал шийдэх ур чадвартай, ёс суртахуунтай, хариуцлагатай, зөв шийдвэр гаргаж, шударгаар холыг тооцоолох алсын хараатай болгодог.
Ингэж эх орны эдийн засгийн баталгаа хөгжил үүснэ. “Иргэдийн боловсрол дээшлэх тусам, Улс орны хөгжил хурдасна” гэж үг бий.
Дэлхийд өрсөлдөх чадвар, хүний хөгжлөөр тэргүүлдэг орнуудыг өндөр боловсрол, бодлогын чадамжтай удирдагчид амжилтад хүргэсэн байдаг.
Жишээ нь Германы шинжлэх ухаанч, институц бэхжүүлэгч Angela Merkel, Финландын боловсрол төвтэй төрийн бодлогыг тодорхойлсон Sanna Marin байна.
Нийтлэлч: Н.Ганаа
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!