Хүүшийн аманд ойрын өдрүүдэд бугын сүрэг бууж ирсэн нь орон нутгийн иргэдийн анхаарлыг ихэд татсан юм. Байгаль хамгаалагчдын зохион байгуулалттай арга хэмжээний үр дүнд сүргийн аюулгүй байдлыг ханган, хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс холдуулах байдлаар байгалийн жам ёсны амьдрах орчин руу нь буцаажээ. Ингэснээр хүн, амьтан хоёроор дамжих эрсдэл буурч, буга сүргийн байгалийн хэвийн амьдрал хадгалагдсан байна.
Байгаль хамгаалагчдын зүгээс мэдээлснээр, иргэд зэрлэг амьтанд гар дээрээс хоол өгөхгүй, хэт ойртохгүй байхыг зөвлөж байгаа юм. Мэргэжлийн байгууллагууд зэрлэг амьтанд тэжээл өгөх нь амьтны байгалийн зан төлөвт сөргөөр нөлөөлж, хүнээс хамааралтай болгох, амь насанд нь эрсдэл учруулах шалтгаан болдог болохыг онцоллоо.
Энэ үйл явдал нь хүн, зэрлэг амьтны аюулгүй байдлыг хамгаалах, байгалийн тогтвортой байдлыг хадгалахад иргэдийн оролцоо чухал болохыг харуулж байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!