Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ноос ноолуур, банкны салбарынхантай уулзсан юм.
Уулзалтын үр дүнд гүн боловсруулалт хийж, ээрэх үйлдвэр байгуулах төслийг бодлогоор дэмжих, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцоход дэмжлэг үзүүлэх, нийслэлд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулахыг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ-нд үүрэг болгосон. Сүхбаатар аймагт энэ сарын 21-нд ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар болж, салбарын яам бэлтгэл ажил хангах ажлын хэсэг томилов. Мөн татварын бодлогоор хэрхэн дэмжиж болох талаар судалж, санал боловсруулахыг Сангийн яаманд даалгалаа.
Манай улс 2025 онд 4000 тонн самнасан ноолуур экспортолсон нь 2024 оныхтой харьцуулахад 5.7 дахин өссөн үзүүлэлт бөгөөд 335 сая долларын орлого олжээ. Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн (6.8 хувь өссөн) 40 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж, үүнд ноос ноолуурын экспорт зонхилон нөлөөлжээ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!