Бахрейны газрын тосны үйлдвэр халдлагад өртөж, үйл ажиллагаа нь зогсов
Бахрейн улсын эдийн засгийн амин судас болсон Bapco Energies компанийн газрын тос боловсруулах үйлдвэр рүү нь Ираны талаас пуужингийн цохилт өгсний дараа үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоож байгаагаа зарлалаа. Аль-Маамер болон Ситра орчимд байрлах тус улсын цорын ганц үйлдвэр халдлагад өртөж, хүчтэй гал түймэр гарсан нь ийнхүү экспортын гэрээт үүргүүдээ биелүүлэх боломжгүй болгоод байна.
Иран улс шинэ удирдагч Мужтаба Хамене-ийн заавраар бүс нутгийн эрчим хүчний дэд бүтцийг системтэйгээр онилж байгаа бөгөөд үүнд Бахрейнаас гадна Катар, Кувейт зэрэг орнууд ч өртөж, тээвэрлэлтээ хязгаарлахад хүрэв. Хэдийгээр экспортын үйл ажиллагаа саатсан ч Бахрейны эрх баригчид дотоодын түлш, шатахууны хэрэгцээг нөөц төлөвлөгөөний дагуу бүрэн хангаж байгааг мэдэгдлээ.
3-р сарын 10-ны өглөө Бахрейны Яамнаас гаргасан мэдэгдэлд, нийслэл Манама хотын орон сууцны хороололд Ираны талаас цохилт өгсний улмаас нэг хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан талаар мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!