📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Ногоон хулууны ач тус

Ногоон хулуу усанд уусдаг эслэгээр баялаг тул цусан дахь муу холестериныг биеэс гадагшлуулах үйлчилгээтэй. Мөн антиоксидантаар баялаг тул холестерин судасны хананд наалдаж хатуурахаас сэргийлдэг.
Ногоон шош нь кали, магни болон фолийн хүчлээр баялаг. Эдгээр шим тэжээл нь цусны даралтыг тогтворжуулж, зүрхний өвчин үүсгэх эрсдэлтэй бодисын түвшнийг бууруулснаар зүрхний үйл ажиллагааг дэмжих үндсэн ач холбогдолтой.
Байцай нь судасны ханын үрэвслийг намдааж, уян хатан байдлыг нь хадгалах онцгой үйлчилгээтэй бодис агуулдаг. Байцайнд агуулагдах К аминдэм нь цусны судсанд кальци хуримтлагдаж шохойжихоос сэргийлж, судсыг эрүүл, цэвэр байлгах үр дүнтэй юм.
Салатны навч нь кали, С аминдэм зэрэг зүрхэнд ээлтэй амин дэмүүдээр баялаг. Эдгээр нь судасны хананд холестерин хуримтлагдах эрсдэлийг бууруулж, цусны эргэлтийг сайжруулснаар зүрхний эрүүл мэндийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг.
 

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ