📅 🌤️ УБ °C Үүлэрхэг
Валютын ханш:
USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00 USD 3,420 +7.50 EUR 4,173 -3.78 JPY 23.45 +2.10 GBP 4,890 +5.20 CNY 528 0.00 KRW 2.87 -1.25 RUB 38.50 +4.30 CHF 4,350 0.00

Тэр хэн бэ, түүний боловсрол, туршлага яагаад яг одоо хэрэгтэй вэ

Г.Занданшатар бол Баянхонгор аймгийн Баацагаан сумын сум нэгдлийн даргаар ажиллаж байсан  Д.Гомбожавын хүүхэд.  

1987 онд ЗХУ-ын Эрхүү хотын их сургуульд суралцаж, эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Швед, АНУ, Герман, Франц, Энэтхэг улсуудад банк санхүү, бизнесийн удирдлагын дунд, урт хугацааны сургалтуудад удаа дараа хамрагдсан. Нидерландын Маастрихтын их сургуульд магистер хамгаалсан.  

1992 оноос МУИСТ багш-эрдэм шинжилгээний ажилтан, 1996 оноос Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, захирлаар, ажилласан байдаг.

Харин 1999 онд Монгол банкны Сургалтын төвийн захирлаар томилогдсон. Энэ үед дампуурлын ирмэгт тулсан Хөдөө аж ахуйн банкин дахь Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө боловсруулж, банкийг сэргээн босгох, дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааг удирдан амжилттай ажилласан байдаг.

Ингээд тэрээр уг банкийг төрийн өмчид шилжүүлж,  эдийн засгийн үр ашигтай санхүүгийн байгууллага болгосон түүхтэй. Мөн 2000 онд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн маркетинг, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажилласан. Засгийн газар олон улсын нээлттэй тендер зарлан Хөдөө аж ахуйн банкийг амжилттай хувьчилуулах ажлыг хийсэн байдаг.

Үүнээс гадна 2003 онд газар тариалангийн салбар ноцтой хямарч, тариалалт зогсонги байдалд орж, Монгол улс дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй гэж үзэхэд хүрсэн  хүнд үед Г.Занданшатар дэд сайд болоод, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар батлуулж, Атрын III аяныг өрнүүлэх үндэс суурийг бие болгосон.

2005-2010 онд МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2010 онд тус холбоог өөрчлөн зохион байгуулах ажлыг шат дараатай хэрэгжүүлснээр “Нийгмийн Ардчилал-Монголын залуучуудын холбоо” болгон  шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн.

2012-2013 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүн. Улсын их хурлын гишүүнээр ажиллахдаа Татварын хууль, Бичил уурхайн тухай хууль, Авлигатай тэмцэх тухай хууль, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зэрэг 20 шахам хуулийн төслийг санаачилж, янз бүрийн чиглэлээр УИХ-ын 50 гаруй ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажилласан.

  Гадаад харилцааны сайд байх хугацаандаа АНУ, Герман, Япон, БНСУ, Итали зэрэг 20 шахам улсад айлчилсан нь Монгол улсын гадаад харилцаанд ахиц дэвшил гарахад ихээхэн үр нөлөө үзүүлсэн.  Япон улстай 17 жил баримталсан иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулах зорилт дэвшүүлэн ажилласан нь таван жилийн дараа үр дүнгээ өгч, хоёр улс уг түншлэлийн гэрээг 2015 онд байгуулсан байдаг.

Мөн тэрээр Стэнфордын их сургуульд боловсрол эзэмшсэн, хөгжиж буй орнуудын талаар цогц судалгаа хийсэн хүн. ОУ судлалаар мэргэшсэн, дэлхийн хэмжээний судлаачидтай хамтран ажилладаг, тэдний ном бүтээлийг монгол хэл рүү орчуулдаг. Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жэймс Фишкин, тус сургуулийн профессор Карл Айкенбэри нарын нэр хүндтэй эрдэмтдийг урьж авчран  лекц уншуулж, монголчууддаа оюуны хөрөнгө оруулалт хийдэг чухал хүн байгаа юм. Г.Занданшатар гадаад хэлээр чөлөөтэй харилцаж, хөрөнгө оруулагчитай хүртэл найрсаг харилцаж, зөв менежментээр, эдийн засгийн том алхам хийгээд, эх орноо өрнөөс, эдийн засгийн хамралаас төвөггүй гаргана гэдэгт эргэлзэхгүй байж болох нь. Хийж байгаа ажлууд нь харуулсаар байна.

Үнэхээр төрийн эрх барьж буй МАН улс эх орныхоо ирээдүйд санаа зовдог, эх орноо хөгжүүлэхийг хүсдэг, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах чин хүсэлтэй юм бол ийм хүмүүсээ Засгийн газрын тэргүүнээрээ тогтвортой байлгах хэрэгтэй. Дэлхийн эдийн засаг ганхаж, дайны нөлөөгөөр дээсэн дөрөөн дээр ирсэн Олон улсын харилцаа, эдийн засгийн асуудалтай энэ үед буюу яг одоо түүнийг Ерөнхий сайдаас буулгавал, төр улс том ганхаж мэднэ. 

Нийтлэлч: Н.Ганаа

Таг: Улс төр

Хуваалцах:

LinkedIn

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!

ШИНЭ МЭДЭЭ