Энэхүү их мэдээллийг Санжийн Баяр гэх фэйсбүүк хуудсаар олонд түгээжээ. Сайд асан С.Баярын нэрийг барьсан хуурамч фэйсбүүк байж болзошгүй.
1. 1991 онд Улс төрчидтэй сүлбэлдэн хувилдаж “Женко групп”-ын захирал Х.Баттулга нь Баянгол зочид буудлыг 44сая төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсны дараа дансыг нь шалгатал 600 сая төгрөг байсан ба оффисын сэйфүүдэд худалдаж авсан 44 сая төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө байсан байна.
/ Эх сурвалж: Breakingnews.mn /
2. 1997 онд “Женко” Х.Баттулга 17 чингэлэг спиртийн хэрэгт холбогдож, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан. Тэрбээр энэ хэргээсээ зугтаж гадаадад олон сар амьдарсны эцэст ирээд хууль хяналтынханд шалгагдаж хэргийн баримтыг хуурамчаар үйлдэн 17 чингэлэг спиртийг 17 чингэлэг ус болгосон...
/ Эх сурвалж: Breakingnews.mn /
3. 1997 онд “Женко” компанийн захирал Х.Баттулгын холбогдсон 17 чингэлэг спиртын хэргийг илрүүлсэн цагдаа 6 сарын дараа постон дээрээ 27 удаа хутгалуулж, амь насаа алдсан байдаг...
/ Эх сурвалж: sonin.mn /
4. 1999 онд Х.Баттулга нь “Мах Импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг хувьчилж авахдаа, хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан 3 сая ам.доллараар авсан.Үүнийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Мах Импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч УИХ-аар хэлэлцээгүй өнгөрсөн байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга “Мах импекс”-ийг 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь зориуд үнэгүйдүүлж, хоёр гаруй тэрбум төгрөгөөр хувьчилж авсан гэдэг юм билээ.
/Эх сурвалж: https://www.inews.mn/a/6033 /
5. 2008 оны 10 сард Зам тээвэр, Хот байгуулалтын сайд Х.Баттулга нь өөрийн эзэмшлийн төгрөг нуурыг түшиглэн улсын төсвөөс 1 тэрбум 200 саяыг гаргуулан “Утаагүй шахмал түлшний үйлдвэр” нээсэн байдаг. Энэ үйлдвэр нь 1кг шахмал түлш үйлдвэрлээгүй бөгөөд улсад 1 ч төгрөг эргүүлэн төлөөгүй байна.
/ Эх сурвалж: www.news.barilga.mn/
6. 2009 онд Женко Х.Баттулга нь төв аймгийн Баян суманд байрлах 13 тэрбум тоннын нөөцтэй “ТӨГРӨГ НУУРЫН ХҮРЭН НҮҮРСНИЙ ОРД”, мөн Завханы алт, зэсийн ордуудыг 255,000,000 доллароор хятадын “MING HING WATERWORKS” компанид зарсан.
/ Эх сурвалж: “Эх орончын багт наадам” эрэн сурвалжлах нэвтрүүлэг /
7. 2010 онд Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 270 км төмөр замыг "Энержи ресурс" ХК барих гэж байхад тухайн үеийн Барилга, зам тээврийн сайд Х.Баттулга гацаасан. Үүний улмаас 10 тэрбум ам.долларын хохирол учирч 698.8 сая ам.доллараар барих гэж байсан төмөр замын өртөг одоо нэг тэрбум 281 сая ам.доллар болсон.
/ Эх сурвалж: Эдийн засагч Л.Наранбаатар /
8. 2011оны 08 сард ЗТЯ-ны сайд Х.Баттулга нь “Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг өөрийн хамаарал бүхий 4 компаниар хийлгэж төлбөрт нь 7 тэрбум 300 саяыг улсаас гаргуулан өгсөн байдаг. 7 тэрбум 300 саяыг төлж хийлгүүлсэн ТЭЗҮ нь хэрэглэх боломжгүй, баталгаажуулаагүй зүгээр л цаас байсан нь хожим тодорхой болсон.
/ Эх сурвалж: Таны мэдэхгүй Женко №1 /
9. 2011 онд ЗТЯ-ны сайд Х.Баттулга Сүхбаатар аймагт төмөр замын газар шорооны ажил хийх тендер зарлаж “Кей эйч эн ар” ХХК хөрс хуулалтын ажил хийхээр шалгарчээ. Санхүүжилт ороогүйн улмаас “Кей эйч эн ар” ХХК-ын захирал З.Баасандорж 4 тэрбум төгрөгний өрөнд орсон байдаг. Өрийн дарамтанд орсон З.Баасандорж нь Х.Баттулгад гэрээслэл үлдээгээд амиа хорлосон байдаг.
/ Эх сурвалж: Таны мэдэхгүй Женко №3 /
10. 2011 онд Х.Баттулга нь зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Чойбалсан – Даланзадгадын 1100 км төмөр замын ажлыг хятадын “MORIC” LLC-д нууцаар өгсөн байдаг. Энэ нууц гэрээг хийснээс 1 жилийн дараа Х.Баттулгын “CAMEX”-ын дансанд 2,000,000$ орж ирсэн байдаг.
/ Эх сурвалж: “Эх орончын багт наадам” эрэн сурвалжлах нэвтрүүлэг /
11. Х.Баттулга нь 2012 онд эхэлсэн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих төслийн 280 сая доллараас 658 тэрбум төгрөг хулгайлсан...
/ Эх сурвалж: Төмөр замын инженерүүдийн холбооны УЗ-ийн гишүүн Л.Даваапил /
12. Женко Х.Баттулгын эзэмшдэг “GENCO HOLDING” группын охин компани болох CAML компани нь 2012-2014 онуудад 6000 хятад ажилтанг "Оюу толгой" ХХК-д зуучилж Монголд оруулж ирсэн...
/ Эх сурвалж: “Эх орончын багт наадам” эрэн сурвалжлах нэвтрүүлэг /
13. 2012 онд Х.Баттулга нь ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа “Маккензи” гэдэг компанийг тендергүйгээр сонгож, 12 сая долларын нууц гэрээ байгуулсан нь гарын үсгээр нь баригдсан байдаг. Нууц гэрээний 12 сая долларын 2 сая ам.долларыг өөрийнхөө зөвлөх Ганбатын компанид өгсөн.
/ Эх сурвалж: Хууль зүйн сайд Ц.Нямдорж /
14. 2012-2013 онд Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлвэрийн сайдаар ажиллаж байх хугацаанд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн худалдан авах ажиллагаанд нийт 7 тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрсэн байдаг. Учир мэдэх хүмүүс салбарын сайд Х.Баттулгын хамаарал бүхий этгээдүүдийн компаниудтай холбоотой учир энэ хэрэг нам дарагдсан гэдэг.
15. 2013 оны 3 сард ЗТЯ-ны сайд Х.Баттулга нь “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын ажлыг эхлүүлэх засгийн газрын 76 дугаар тогтоолоор батлуулж 14 тэрбум 170 сая төгрөгийг хөгжлийн банкнаас гаргуулсан байдаг. ЗТЯ-ны сайд Х.Баттулга нь уг мөнгөнөөс байгаль орчны төлөв байдалд 6 тэрбум, Мастер төлөвлөгөөнд 2,5сая доллар, Зөвлөх үйлчилгээнд 5,8 тэрбумыг зарцуулсан ч бүх хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйн улмаас улс 14,1 тэрбумаар хохирсон...
/ Эх сурвалж: Таны мэдэхгүй Женко №5 /
16. 2014 онд Женко Х.Баттулгыг Хөдөө аж ахуй сайд байхад зүүн аймгуудаар гарсан гоц халдварт шүлхий өвчин гарсан.Гэтэл Женко Х.Баттулга нь яамны хүмүүстэй нийлж хятад улсаас гарал үүсэл нь тодорхойгүй хөлдүү вакцин авчир 1,6 сая малын удмын санг устгаж, их хэмжээний мөнгө угаасан...
/Эх сурвалж: Тод манлай уяач Дамбын Хишгээ/
17. 2014 онд Женко Х.Баттулгын санаачилсан “ИХ МАЙДАР” төсөлд Монголын ард түмэн 21 тэрбум төгрөг хандивласан. 7 жилийн дараа буюу өнөөдөр та бидний хандивласан 21 тэрбум төгрөг нэг хүний халаасанд орж, майдар хот мартагджээ...
18. 2015 оны 10 сард Х.Баттулгын хариуцаж байсан төмөр замын тухай “Алдагдсан төмөр замаа ард түмэн асуух эрхтэй” нэртэй нэвтрүүлэг бэлтгэн ард түмэнд хүргэсэн Сэтгүүлч Л.Болормаа нь нэвтрүүлэг гарснаас хойш гадны нөлөөтэй амиа алдсан байдаг. Тухайн үед энэ бол аллага байсан гэж Монголын ард түмэн үзэж байна.
/ Эх сурвалж: Сэтгүүлч Л.Болормаагийн амийг хэнээс нэхэх вэ? нэвтрүүлэг /
19. 2018 оны 1 сард “Оффшор Авилгын Эсрэг Үндэсний Хөдөлгөөн” зүгээс Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь 49 оффшор данстай гэдгийг олон нийтэд ил болгосон...
/ Эх сурвалж: Оффшор Авилгын Эсрэг Үндэсний Хөдөлгөөн /
20. Олон улсын санхүүгийн үнэлгээний Wealth-x байгууллагаас Х.Баттулгын хөрөнгийг 1,1 тэрбум доллар гэж тогтоож гаргасан байдаг. Энэ бол Монгол улсын төсвийн 1/3 нэгтэй тэнцэх их хэмжээний мөнгө юм. Монголоор бол 3 их наяд 135тэрбум төгрөг болж байна. Энэ бол Х.Баттулгын оффшор бүс дэх хөрөнгө юм.
/ Эх сурвалж: “Эх орончын багт наадам” эрэн сурвалжлах нэвтрүүлэг /
21. Женко Х.Баттулга нь бизнесийн түншүүдтэйгээ нийлээд 43 Хариуцлагатай хувьцаат компани эзэмшдэг. Эдгээр ххк-ууд дээр нийт 240,000га газрыг хамарсан ашиглалтын болон хайгуулын 39 лецинз байдаг.
/ Эх сурвалж: УИХ-ын гишүүн Д.Гантулга /
22. 2021 оны 1 сард Хууль зүйн сайд Х.Нямбаатар их хурлын танхимд үг хэлэхдээ “Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхраас шүүгч нар хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг” тов тодорхой хэлсэн байдаг. Шууд утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулга нь шүүгч нарт хүн яллах үүрэг өгдөг болох ил болсон.
/ Эх сурвалж: Хууль зүйн сайд Х.Нямбаатар /
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!